Хайх

Грэмми 2018: Шилдэг нүүр будалт ба үс засалт

Гялалзсан титэм, шөнийн тэнгэр мэт тод смоки, 1990-ээд оны зөөлөн долгионтой үс

Text: Бюро 24/7

Дуу хөгжмийн ертөнц дахь оны хамгийн чухал арга хэмжээ буюу 2018 оны Грэмми наадам өнөөдөр зохион байгуулагдаж байна. Бусад шагнал гардуулах ёслолуудтай харьцуулбал Грэмми үргэлж өөрийн бүтээлч, гэнэтийн, сүрлэг гоо сайхны төрхүүдээрээ ялгарч ирсэн бөгөөд энэ удаад ч энэхүү уламжлал алдагдсангүй.

Нүүр будалтын хувьд дуучин Леди Гагагийн шөнийн ододтой тэнгэрийг санагдуулам хар-саарал өнгийн тод нүд, Рита Орагийн эртний Холливүүдаас сэдэвлэсэн нарийн контур ба улаан-хүрэн уруул, Хейли Стейнфелдийн цэнхэр өнгийн тень зэрэг нь улаан хивсэн дээр тодорч, нүүр будалтын хамгийн сүүлийн үеийн трендүүдийг илтгэсэн байгаа. Харин үс засалтын хувьд энэ жил алдартнууд толгойн аксесуарыг чухалчилсан нь дуучин Лана Дель Рейн гялалзсан титэм, Жанель Монэгийн гоёмсог хавчаар болон мөн л Леди Гагагийн үсний сүлжээсэнд ашиглагдсан хар туузаас харагдах болно.

 

Цааш үзэх