Хайх

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх шилдэг 7 суурь крем

Арьс цайруулж, гөлгөр болгож, чангалдаг шилдэг бүтээгдэхүүнүүд

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх шилдэг 7 суурь крем

La Mer брэндийн нөхөн сэргээх үйлчилгээтэй флюид

Хөнгөн бүтэцтэй атлаа тогтоц сайтай хөгшрөлтийн эсрэг энэхүү флюид нь брэндийн бусад бүтээгдэхүүнүүдийн адил далайн замгийн ханд дээр суурилсан юм. Ямар ч төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд арьсыг чийгшүүлж, гөлгөр болгож, нарнаас хамгаалах болно. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн үед арьс тань торгомсог, чийгшил сайтай, нимгэн давхаргаар бүрхэгдэнэ. La Mer энэхүү флюидыг хүйтэн, дулаан ба саармаг гэх нийт 12 өнгөний сонголттойгоор худалдаалдаг байгаа.

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх шилдэг 7 суурь крем (фото 1)

La Prairie брэндийн хамгаалах үйлчилгээтэй суурь крем


Нягтшил сайтай энэхүү крем нь арьсан дээрх улайлт, толбыг сайтар далдалж, үрчлээснүүдийг дүүргэх байдлаар гөлгөр давхарга бий болгоно. Уг бүтээгдэхүүн нэлээд шингэн бүтэцтэй тул спонж ашиглах нь хамгийн зөв аргачлал байх болно. La Prairie суурь кремний найрлагад брэндийн нэрийн хуудас болсон загасны түрсний залуужуулах комплекс ордог билээ.

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх шилдэг 7 суурь крем (фото 2)

Sisley брэндийн хөгшрөлтийн эсрэг суурь крем

Ургамлын найрлагатай энэхүү суурь крем нь өөртөө ямар ч төрлийн тос агуулдаггүй гэдгээрээ онцлог юм. Бүтээгдэхүүнийг түрхсэний дараагаар арьс бага зэрэг матт атлаа гэрэлтсэн эффекттэй болдог тул энэ нь энгийн болон тослог арьстай хүмүүст илүүтэйгээр тохирно. Суурь кремний найрлагад брэндийн хөгшрөлтийн эсрэг цувралын гол орц болох альбиция модны ханд ордог байгаа.

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх шилдэг 7 суурь крем (фото 3)

Estée Lauder брэндийн хөгшрөлтийн эсрэг суурь крем

Estée Lauder брэндийн мэргэжилтнүүд өөрсдийн гаргадаг хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй алдарт серум дээр суурилан ижил нэртэй суурь крем гаргасан билээ. Байгалийн нүүр будалт хийх дуртай хүмүүст энэ бүтээгдэхүүн нь гарцаагүй таалагдана. Суурь кремийг түрхсэний дараагаар арьс дотроосоо гэрэлтэж, эрүүл харагдах болно.

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх шилдэг 7 суурь крем (фото 4)

Giorgio Armani брэндийн суурь крем

Хөнгөн атлаа тогтоц сайтай, нягтшил ихтэй энэ бүтээгдэхүүн арьсан дээрх аливаа өө сэвийг дарж, байгалийн будалт бий болгоно. Крем маш шингэн бүтэцтэй тул хурууны өндөг эсвэл спонж ашиглан түрхэхэд илүү тохиромжтой. Өнгөө алдсан, тэгш бус гадаргуутай арьсыг энэ крем нь өдрийн гэрэлд хүртэл дотроосоо гэрэлтсэн, залуу харагдуулна. Харин хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг аденозин гэх коллагены үйлдвэрлэлтийг идэвхжүүлдэг брэндийн үндсэн орц гүйцэтгэх юм.

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх шилдэг 7 суурь крем (фото 5)

Clarins брэндийн сэргээх үйлчилгээтэй суурь крем

Универсал бүтэцтэй энэхүү крем нь хөгшрөлтийн явц эхэлсэн эсвэл залуу атлаа хуурай арьсанд хамгаас тохиромжтой юм. Уг бүтээгдэхүүн арьсыг чийгшүүлж, гөлгөр болгодог том давуу талтай. Кремний найрлагад арьсыг зөөлрүүлж, өргөх үйлчилгээ үзүүлдэг овьёосны полисахарид ордог байгаа.

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх шилдэг 7 суурь крем (фото 6)

Helena Rubinstein брэндийн залуужуулах үйлчилгээтэй суурь крем

Өөртөө хоёр төрлийн бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг агуулдаг энэ крем нь бүтцээрээ яг л чийгшүүлэгч тос шиг мөртлөө хажуугаар нь аливаа өө сэвийг дарах болно. Найрлага дахь үндсэн орц болох далайн критмум ургамал нь арьсыг чангалж, хөгшрөлтийн үйл явцыг удаашрахад нөлөөлнө.

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх шилдэг 7 суурь крем (фото 7)

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх