Хайх

Мицелляр шампунь гэж юу вэ, мөн хаанаас худалдаж авч болох вэ?

Мицелляр шампунь гэж юу вэ, мөн хаанаас худалдаж авч болох вэ?

Найрлагадаа мицелла молекулууд агуулдаг энэ шампунь үсэнд хэрхэн үйлчилдэг, мөн ямар төрлийн үсэнд илүү тохиромжтой болохыг дэлгэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

"Мицелляр шампунь нь толгойн арьс болон үсийг маш зөөлөн байдлаар цэвэрлэдэг онцлогтой. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг гэр бүлээрээ ашиглаж болох давуу талтай. Энэ нь мөн толгойн арьсыг хуурайшуулахгүйн зэрэгцээ арьсан дахь гидролипидын тэнцвэрийг хэвийн болгодог бөгөөд ихэвчлэн ямар нэгэн өнгө ба үнэр агуулдаггүй" хэмээн Inhype Beauty Zone салоны үсний стилист ярьж байна.

Ямар зарчмаар үйлчилдэг мөн хэнд илүү тохиромжтой болох

Мицелляр шампуниуд зөөлөн үйлчилгээ үзүүлдэг учир толгойн арьс ба үсийг хуурайшуулахгүй тул өдөр тутамдаа хэрэглэж болно. Ийм төрлийн шампунь нь мөн найрлагадаа сульфат ба силикон агуулдаггүй тул будагтай үсэнд төгс тохирно.

"Мицелляр шампунь нь ямар ч төрлийн үс ба толгойн арьсны, ямар ч бохирдлыг цэвэрлэх чадвартайгаар зохион бүтээгдсэн. Найрлагад нь мицелла бичил молекулууд агуулагддаг бөгөөд тэдгээр нь бүхий л төрлийн бохирдлыг яг л соронз мэт өөртөө татаж, өдөр тутамд толгойн арьснаас ялгардаг зүйлс, гаднах орчны бохирдол болон аливаа хэлбэржүүлэгч бүтээгдэхүүний үлдэгдлийг зөөлөн цэвэрлэж, үүнийхээ хажуугаар үсний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, цэмцгэр мэдрэмж төрүүлдэг" гэж Redken брэндийн технологич тодорхойлжээ.

Мицелляр шампунийн найрлагад ихэнхдээ ямар ч төрлийн тос ордоггүй бөгөөд бүтэц нь маш хөнгөн байдаг. Найрлагад нь түүнчлэн UV туяанаас хамгаалах шүүлтүүрүүд, энтеросорбентууд, антиоксидантууд ба ургамлын ханд багтдаг. Мөн ихэнх мицелляр шампуниуд өтгөн, хөвсгөр хөөс үүсгэдэггүй тул уг гель хэлбэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эхлээд алган дээрээ бага зэрэг устай холих хэрэгтэй. Мицелляр шампунь үсийг маш сайн цэвэрлэх чадвартай учир дийлэнх тохиолдолд ганц удаа түрхэн угаахад хангалттай байдаг. Гэхдээ мэдээж үс бүрэн гүйцэд цэвэрхэн болоогүй мэт мэдрэмж төрсөн тохиолдолд хоёр дахь удаагаа түрхэн хэрэглэж болно.

"Бүх цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдийн найрлагад өнгөц идэвхтэй бодис ордгийн адил мицелляр шампуньд ч бас энэ бодисууд бий. Эдгээр нь тос ба устай урвалд ордог бичил бодисууд юм. Мицелла молекулууд тостой учрах үед тосны молекулууд мицелла руу уусан шингэж, дотор нь ордог. Мицелла молекулуудын гол зорилго бол тосны молекулуудыг шүүрэн авч, үүнийг өөртөө шингээхэд оршдог юм. Гэхдээ мицелла маш зөөлөн байдлаар үйлчилдэг тул ийм найрлагатай шампунь нь үсэнд хамгийн өршөөнгүй ханддаг бүтээгдэхүүнүүдийн нэгд тооцогддог" хэмээн Kerastase брэндийн стилист онцоллоо.

Мицелляр шампунь нь байгалийн гаралтай орцнуудад харшилтай хүмүүст тохиромжгүй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх