Хайх

Органик тренд: Lhamour монгол брэнд

Органик тренд: Lhamour монгол брэнд

Арьс арчилгаа

Text: Ө.Тодгэрэл


Арьсандаа ямар нэгэн химийн гаралтай юм хүргэхээ больж, өөрийнхөө төлөө зөв юм хийж эхлэх цаг иржээ. Органик амьдралын хэв маяг дэлхийг байлдан дагуулж байна

Сүүлийн жилүүдэд хүмүүс ванны өрөөндөө өрж тавих бүтээгдэхүүндээ онцгой анхаарах болсон.  Орц найрлагыг нь шинжилж, аль болох биед хоргүй, эрүүл мэндэд тустай ямар зүйл орсон байгааг хамгийн түрүүнд мэдэхийг хүсч байна. Урд өмнө нь мэргэжлийн бус, жирийн хүмүүс химийн орц найрлагын талаар тэгтлээ их анхаардаг байсан гэж үү? 

Байгалийн гаралтай, химийн нэмэлт бодис ороогүй эд зүйлс, арьс арчилгааг эрхэмлэх хандлага улам эрчээ авлаа. Тэр дундаа үндэсний үйлдвэрлэгч брэндүүдээ хүмүүс их сонирхож байна. 

Гоо сайхандаа зориулж органик бүтээгдэхүүн хэрэглэх нь гурван гол давуу талтай. Нэгдүгээрт эдгээр бүтээгдэхүүн ямар ч химийн агууламжгүй тул арьсанд муу юм юу ч тохиолдохгүй. Хоёрдугаарт бүтээгдэхүүний найрлага маш цэвэр тул арьсанд зөөлөн үйлчилгээ үзүүлж ямар нэгэн цочрол үүсгэхгүй. Тиймээс эмзэг арьстай хүмүүс онцгойлон анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эцэст нь органик эд эсээр баялаг учир арьсанд тэжээл өгч, бага багаар эрүүлжүүлэх болно. Жишээ нь Монголын органик "Lhamour" брэндийн гол түүхий эд нь монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн эмчилгээний чанартай хонины сүүл юм. Тэжээллэг чанар өндөртэй, кальци уургийн агууламж ихтэй хонины сүүлийг арьсандаа түрхэхэд үхэжсэн эд эс сэргэж, нөхөн төлжилт явагдаж, зөөлөрдөг билээ.

Органик хэрэглээ рүү шилжихийг зорьж байвал та Монголын уур амьсгалд тохируулсан үндэсний брэнд сонгох нь тохиромжтой. Бидний танилцуулж буй "Lhamour" брэнд зөвхөн байгалийн гаралтай, хоргүй, эрүүлжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд гаргадаг. Уг компани үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг бүхэлдээ дотоодоос авдаг ба бүтээгдэхүүний савлагааг дахин боловсруулсан цаасаар хийж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдгаараа алдартай билээ.

Органик тренд: Lhamour монгол брэнд (фото 1)

Тэд өнгөрсөн аравдугаар сард нэгэн шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь монголын анхны органик гарын тос юм. Аль ч насны хүн хэрэглэх боломжтой энэхүү гарын тос нь өдөр, шөнийн хоёр төрөлтэй гарсан. Өдрийн тос нь нохойн хошууны цэвэр тос, өөхөн тос агуулсан бол шөнийх нь чацарганы тос, хонины сүүлний тостой. Бид эдгээр орц найрлагууд хүний биед гайхалтай сайнаар нөлөөлдгийг сайн мэднэ шүү дээ. Одоо харин гоо сайхандаа зориулж, ач тусыг нь илүү хүртэх боломжтой боллоо.  

Түүнээс гадна "Lhamour" өдөр тутмын гоо сайхны хэрэглээндээ цогцоор нь авч хэрэглэж болох биеийн арьс гуужуулагч, ванны давс, гарын тос, уруул өнгөлөгч, саван, лаа гэх зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ. Сонголтоо хийгээд өөрийнхөө, гэр бүлийнхээ, тэр дундаа нярай хүүхдийнхээ арьсанд хайр халамжаа мэдрүүлээрэй.

цааш үзэх