Хайх

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч

Зөөлөн бөгөөд тааламжтай бүтэцтэй шилдэг бүтээгдэхүүнүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Rouge Bunny Rouge брэндийн уруул өнгөлөгч

Энэхүү өтгөн бүтэцтэй уруул өнгөлөгч нь уруулын хэмжээг түр хугацаанд томруулах тусгай найрлагатай тул түрхсэн даруйд бага зэрэг чимчгэнэсэн мэдрэмж өгдөг. Нийт дөрвөн өнгийн сонголттой бөгөөд бүгд гоёмсог гялалзсан эффекттэй.

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч (фото 1)

Erborian брэндийн уруулын тос/өнгөлөгч

Энэ бүтээгдэхүүн нь камелия цэцэг, гүнждийн үр ба жожоба ургамлын тосон дээр суурилсан бөгөөд уруулын арьсанд тэжээл өгөхийн зэрэгцээ өнгөлж, гялтганасан харагдуулна. Бүтээгдэхүүн өнгөгүй хэдий ч тухайн хүний уруулын арьсны pH түвшнээс хамааран төрөл бүрийн туяагаар тодордог.

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч (фото 2)

Urban Decay брэндийн чийгшүүлэх үйлчилгээтэй уруул өнгөлөгч

Брэндийн шинэхэн бүтээгдэхүүнүүдийн нэг болох энэхүү өнгөлөгч нь найрлагадаа сүүн хүчил ба пептидууд агуулдаг. Бүтэц нь наалдамхай биш бөгөөд нэлээд өтгөн, тослог, тогтоц сайтай. Өнгөө хэдэн цагийн турш хадгалах чадвартай.

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч (фото 3)

Giorgio Armani брэндийн торгомсог гель

Тод өнгөтэй, гель хэлбэрийн торгомсог бүтэцтэй энэ өнгөлөгч нь уруул дээр маш нимгэн түрхэгдэж, өнгийн пигмент нь уруулын арьсанд гүн нэвчиж өгдөг.

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч (фото 4)

Lancôme брэндийн хоёр үе шаттай уруул өнгөлөгч

Шейкер мэт хэлбэртэй энэхүү өнгөлөгчийн бүтэц нь тэжээлийн тос ба өнгийн пигмент гэх хоёр үе шаттай тул түрхэхээсээ өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй. Бүтээгдэхүүн наалдамхай биш, чийгшил ихтэй төдийгүй уруулд хөнгөн хэлбэрийн гоёмсог өнгө оруулна.

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч (фото 5)

Chanel брэндийн уруул өнгөлөгч

Брэнд энэхүү уруул өнгөлөгчийнхөө бүтцийг саяхан шинэчилсэн бөгөөд илүү хөнгөн, гялалзсан, наалдамхай биш болгож өгсөн байна. Мөн бүтээгдэхүүний найрлагад Hydraboost гэх жожоба ба мимоза ургамал, наран цэцэг болон наргил модны самрын байгалийн тоснууд агуулсан комплекс орсноороо онцлог болжээ. Нийт 27 өнгийн сонголттой бөгөөд хагас тунгалаг цэнхрээс эхлээд гүн хүрэн хүртэлх туяанууд бий.

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч (фото 6)

Dior брэндийн уруул өнгөлөгч

Энэ өнгөлөгч нь уруулыг маш сайн чийгшүүлж, өтгөн бүтцийнхээ ачаар гадаргууг нь тэгш, гөлгөр харагдуулдаг. Өнгийн сонголтууд нь ихэвчлэн ягаан туяатай ба цагийн дотор уруулд бүрэн шингэж, дахин шинэчлэх шаардлагатай байдаг.

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч (фото 7)

Clarins брэндийн уруулын тос

Бараг үл мэдэгдэх, хөнгөхөн туяатай тэжээлийн тос хайж байгаа хүмүүст төгс тохирно. Бүтээгдэхүүний найрлагад орсон байгалийн гаралтай тоснуудын комплекс нь уруулд тэжээл өгч, хуурайшилтыг арилгаж, гадны нөлөөнөөс хамгаална.

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч (фото 8)

NARS брэндийн уруул өнгөлөгч

Найрлагадаа Е амин дэм агуулах, тод өнгөтэй өнгөлөгч. Улаан, нил ягаан, хөх ягаан гэх зэрэг баялаг өнгийн сонголттой. Бүтцийн хувьд өнгөлөгч гэхээсээ илүү шингэн уруулын будаг гэж хэлж болно.

Наалдамхай мэдрэмж өгдөггүй 9 уруул өнгөлөгч (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх