Хайх

Зан араншин ба нөхцөл байдалд тохируулан ямар сүрчиг сонгох вэ?

Хамгийн олон үнэртэй усыг албан ёсоор оруулж ирдэг Бишрэлт Бьюти дахин бүл нэмлээ

Text: Г.Тэмүүлэн

Хүн бүр дахин давтагдашгүй. Бидний өмсөж буй хувцас, сонирхол, ажил мэргэжил, гэр бүл, тэр ч бүү хэл сүрчигний сонголт бидний хэн болохыг тодорхойлж байдаг. Ялангуяа дурсамж бүтээж, тухайн хүний дүр төрхийг гүйцээж өгдөг үнэртэн үүнд маш чухал үүргийг гүйцэтгэдэг билээ. Бид Монголд хамгийн олон төрлийн сүрчгийг албан ёсоор оруулж ирдэг Бишрэлт Бьютигийн цоо шинэ брэндийн сүрчигнүүдээс сонгон тухайн үнэртэн ямар зан араншинтай хүмүүст тохирохыг дэлгэрэнгүй танилцуулж байна.

Happy Chopard Felicia Roses

Зан араншин ба нөхцөл байдалд тохируулан ямар сүрчиг сонгох вэ? (фото 1)

Швейцарын тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн Chopard брэнд нь 1986 оноос эхлэн сүрчиг гаргаж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2018 онд Happy цуглуулгадаа Felicia Roses гэх цоо шинэ бүтээлээ танилцуулсан байгаа. Happy цуглуулга нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн, адал явдалд дурладаг бүсгүйчүүдийг илтгэдэг. Ягаан бэрсүүт жүрж, сарнай, тарлан ба иланг иланг цэцэг, тонка шош, шинэхэн жимсгэний найрлагатай энэхүү сүрчиг нь Дора Багришийн бүтээл юм.

Ямар зан араншинтай хүнд тохиромжтой вэ: "Жуа де вивре" буюу амьдралаас аз жаргалыг мэдэрч чаддаг, өөдрөг үзэлтнүүдэд төгс нийцнэ.

Ямар нөхцөл байдалд түрхэх вэ: Хэт хурц, нялуун биш, хөнгөн мэдрэмж төрүүлдэг тул өдөр тутамдаа түрхэхэд тохиромжтой.

Carolina Herrera Good Girl

Зан араншин ба нөхцөл байдалд тохируулан ямар сүрчиг сонгох вэ? (фото 2)

Carolina Herrera загварын ордон нь 1980-аад оноос эхлэн бүсгүй хүний гоо үзэсгэлэнг тодотгосон кутюр даашинзуудаараа төдийгүй эмэгтэйлэг сүрчгээрээ дэлхий дахинаа алдартай билээ. Анх хоёр жилийн өмнө танилцуулсан Good Girl сүрчиг нь брэндийн мөн чанарыг хадгалсан бөгөөд нэрээсээ үл хамааран тачаангуй, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдэд зориулагдсан байдаг. "Бүсгүй хүнд яг өөрт нь тохирсон гутлыг өг. Тэгвэл тэр дэлхийг байлдан дагуулна" гэсэн үг бий. Харин тус брэнд энэхүү үгнээс урам авч Good Girl сүрчигний гаднах дизайныг зохион бүтээжээ. Тубероза, хайрсан тонка шош, Самбак жасмин, какао зэрэг орц найрлага нь гүн гүнзгий, донтмоор үнэр бүрдүүлэхийн зэрэгцээ эмэгтэй хүний хоёрдмол зан араншинг илтгэдэг байна.

Ямар зан араншинтай хүнд тохиромжтой вэ: Мэдээж хэрэг "муу охидод". Дур булаам, өдөөн хатгасан, ов мэхтэй, ямар нэг хориотой зүйлд уруу татсан хүчирхэг бүсгүйчүүдийн гол зэвсэг байх болно.

Ямар нөхцөл байдалд түрхэх вэ: Хүлээн авалт, ёслол, коктейль үдэшлэг гээд бүх төрлийн үдшийн арга хэмжээнд төгс нийцнэ.

Carolina Herrera 212 VIP Rose

Зан араншин ба нөхцөл байдалд тохируулан ямар сүрчиг сонгох вэ? (фото 3)

Хэзээ ч нойрсдоггүй Нью-Йорк хотын загварлаг үдэшлэгүүдийн уур амьсгалыг "савласан" тус сүрчиг нь тус брэндийн танилцуулж байсан хамгийн эмэгтэйлэг үнэртнүүдийн нэг юм. Ягаан оргилуун дарс, шинэхэн жимсээр нээгдэж, тоорын цэцгээр үргэлжлэн эцэст нь заар, хув болон модны зөөлөн нотоор өндөрлөнө.

Ямар зан араншинтай хүнд тохиромжтой вэ: Арга хэмжээний уур амьсгалыг тодорхойлж, хүн бүхний анхаарлын төвд байдаг үдэшлэгийн хатан хаанд зохимжтой.

Ямар нөхцөл байдалд түрхэх вэ: Шинэхэн жимсний сэнгэнэсэн үнэр нь зөвхөн үдэшлэг төдийгүй өдөр ч түрхсэн зохимжтой байна.

Jean Paul Gaultier Scandal

Зан араншин ба нөхцөл байдалд тохируулан ямар сүрчиг сонгох вэ? (фото 4)

Францын дизайнер Жан Поль Готье нь 1980-аад онд эрчүүдэд юбка өмсгөж, домогт Мадоннаг конус хэлбэрийн хөхний даруулгатай тайзан дээр гаргасан гээд цаг үргэлж шинэлэг зүйлс туршиж, загварын хувьсгал хийж байсан юм. Жан Поль Готье сүрчгийг хүний хоёр дах арьс хэмээн тооцдог бөгөөд түүний бүтээсэн сүрчигнүүд ч тухайн хүний зан араншин, хувь хүнийх нь салшгүй нэг хэсэг болдог онцлогтой. Өнгөрсөн жил тус брэнд Scandal гэх цоо шинэ сүрчгийг үнэртний зах зээлд танилцуулсан юм. Улаан жүрж, зөгийн бал, пачули, мэлрэг цэцгийн найрлагатай зөөлөн, дулаан ба хурц нотуудын тэнцвэрийг хадгалсан уг сүрчиг нь Jean Paul Gaultier брэндийн цоо шинэ ДНХ-г илтгэж байгаа аж.

Ямар зан араншинтай хүнд тохиромжтой вэ: Орчин үеийн, эрч хүчтэй, шинэ мэдрэмжээс айдаггүй зоригтой бүсгүйчүүдэд төгс сонголт болно.

Ямар нөхцөл байдалд түрхэх вэ: Өдөр оффистоо, орой нь хотоор зугаалахдаа, шөнө нь үдэшлэгийн хатан хаан болон хувирахдаа гээд бүх үед зохимжтой.

Paco Rabanne 1 Million Lucky

Зан араншин ба нөхцөл байдалд тохируулан ямар сүрчиг сонгох вэ? (фото 5)

Paco Rabanne брэндийн хамгийн эрэлттэй 1 Million нэртэй сүрчигний 1 Million Lucky ба Lady Million Lucky гэх хоёр шинэ хувилбар энэ хавар танилцуулагдсан байгаа. "Мөрөөдөлдөө автаж, өөрийн хүссэн амьдралаа бүтээ. Аз жаргалыг шүүрээд ав. Юуг ч хойшлуулалгүй амьдралын хором мөч бүрт амьдар" гэх уриан дор бүтээгдсэн эрчүүдийн 1 Million Lucky сүрчиг нь мод, самар ба жимсний "амттай" хослолыг мэдрүүлэх сэнгэнэсэн үнэрийг бэлэглэнэ. Цагаан царс мод, ногоон чавга, бэрсүүт жүрж, ойн самар, хув зэрэг орц найрлагатай энэхүү сүрчигт шинэхэн жимсний чихэрлэг үнэр давамгайлжээ.

Ямар зан араншинтай хүнд тохиромжтой вэ: Бүтээлч, эрч хүчтэй, шинэ зүйл туршихаас айдаггүй залуусын нэрийн хуудас болно.

Ямар нөхцөл байдалд түрхэх вэ: Хурал зөвлөгөөнөөс эхлээд найзуудын уулзалт хүртэлх бүх төрлийн нөхцөл байдалд тохиромжтой.

Paco Rabanne Lady Million Lucky

Шүүслэг бөөрөлзгөнө, сарнай, жүржийн цэцэг, зандан мод болон алхимийн "дэлбэрэлтэд" үүссэн сэтгэл сэргээм сүрчиг.

Ямар зан араншинтай хүнд тохиромжтой вэ: Амьдрал бол тоглоом гэдэг дүрмийг баримталдаг, аз турших дуртай, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийн сүрчиг юм. Зорилгодоо заавал хүрдэг, мэдрэмтгий эмэгтэйчүүдийг энэхүү сүрчгээр төсөөлж болно.

Ямар нөхцөл байдалд түрхэх вэ: Нэгэн хэвийн уйтгартай өдрүүдийг ер бусын эрч хүчээр цэнэглэнэ. Мөн онцгой үдшийг улам бүр гайхамшигтай болгох ид шидтэй.

Paco Rabanne Olympea

Зан араншин ба нөхцөл байдалд тохируулан ямар сүрчиг сонгох вэ? (фото 6)

Францын Paco Rabanne ордон хувцас загвар төдийгүй сүрчиг урлахдаа ч хурц, өвөрмөц шийдлүүдийг ашигладгаараа алдартай. Тэдний бүтээсэн сүрчигний тагийг нээх төдийд л брэндийн хэв маяг шууд танигдаж, хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдэл үлдээх болно. Хамгийн сүүлд тус брэнд 1 Million ба Lady Million гэх хоёр сүрчиг танилцуулснаас хойш материаллаг ертөнцөөс Грекийн домог руу шилжжээ. Амтат ногоон жүрж, жасмин, сараана, давсалсан ваниль, зандан мод зэрэг нь гүн гүнзгий атлаа хөнгөн нотыг бүрдүүлж өгсөн байна.

Ямар зан араншинтай хүнд тохиромжтой вэ: Амьдралаа өрсөлдөөнгүй төсөөлдөггүй, эрэлхэг, хүчирхэг бүсгүйчүүдэд таалагдана. Мөн эрэгтэйлэг өнгө аястай сүрчигт дурладаг эмэгтэйчүүдэд ч сайхан сонголт болно.

Ямар нөхцөл байдалд түрхэх вэ: Хөнгөн, анхилуун үнэр нь өглөөнөөс эхлээд үдшийн бүрий хүртэл танд сэнгэнэсэн сэрүүн мэдрэмж төрүүлнэ.

Paco Rabanne, Invictus

Ялалтын үнэр ямар байдаг талаар та бодож үзсэн үү? Хүч чадал, ялалтыг бэлгэддэг энэхүү сүрчиг нь үргэлж хөдөлгөөнтэй байдаг, эрч хүчтэй эрчүүдийн үнэртэн юм. Виски, хув, мод, хар чинжүү ба жүржийн цэцгийн нотууд нь сэтгэл булаам гүн гүнзгий хэрнээ сэргэг мэдрэмж өгч, ялалтын үнэр ямар байдаг талаар төсөөлөл өгнө.

Ямар зан араншинтай хүнд тохиромжтой вэ: Спортын хорхойтон, төрөлхийн ялагч, дайчин эрчүүдийн нууц зэвсэг байх болно.

Ямар нөхцөл байдалд түрхэх вэ: Сэнгэнэсэн ба гүн гүнзгий үнэрийн хослол нь дулаан ба сэрүүн улирлын алинд ч тохиромжтой. Албан ёсны хүлээн авалт, романтик болзоо, үдэшлэг зэрэг оройн арга хэмжээнд төгс зохицно.

Nina Ricci Les Belles de Nina

Зан араншин ба нөхцөл байдалд тохируулан ямар сүрчиг сонгох вэ? (фото 7)

Францын Nina Ricci загварын ордон залуу бүсгүйчүүдэд зориулсан Les Belles de Nina цувралаа анх 2006 онд танилцуулсан билээ. Карамельтэй алим, нимбэг, хуш мод, цээнэ цэцгийн найрлагатай Nina сүрчигт романтик өнгө аяс давамгайлсан бол мод ба жимсгэний амтат "коктейль" болсон Luna сүрчиг нь ер бусын нууцлаг мэдрэмжийг өгнө. Харин 2018 онд шинээр танилцуулагдсан Bella сүрчиг нь гишүүнэ, сарнай цэцэг, амтат жүржийг хослуулан бага зэрэг исгэлэн, чихэрлэг, сэнгэнэсэн үнэрээс бүрджээ.

Ямар зан араншинтай хүмүүст тохирох вэ: Орчин үеийн гүнж нарт. Түүний индрийг олон нийтийн сүлжээ орлож, тэрээр хэврэг туфлийн оронд хөлд эвтэйхэн кетийг сонгох болно. Зоригтой, эмэгтэйлэг, тааварлашгүй оньсого мэт бүсгүйчүүдийг энэхүү сүрчигний цуврал илэрхийлнэ.

Ямар нөхцөл байдалд түрхэх вэ: Өдөр тутмын амьдрал, бүх төрлийн арга хэмжээнд үлгэрийн мэт уур амьсгал бүрдүүлнэ.

Bishrelt Beauty

Утас: 70128977

  • Тэнгис кино театрын урд "Бишрэлт Их дэлгүүр" 1 давхар
  • Шангри-Ла Молл 1 давхар
  • Central tower 2 давхар
  • Улсын Их дэлгүүрийн 1 давхар 
  • Emart Их дэлгүүрийн 2 давхар
  • Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхарт Бьюти Галерей 
  • Оргил шилтгээний 1 давхар 
  • Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар 
  • Хороолол дахь E mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхар 
  • Дархан Их дэлгүүрийн 1 давхар
  • 3-р хороолол, Номин Их Дэлгүүрийн 1 давхар
  • 1-р хороолол, Өнөр Хорооллын Номин Hypermarket, 1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх