Хайх

Шүршдэг хумсны будаг

Шүршдэг хумсны будаг

Анхны

Text: Buro.Mongolia


Зураг:

Бүсгүйчүүд яарч байхдаа хумсаа хурдан бөгөөд амархан будах шинэ аргатай боллоо. Дэлхийн анхны шүршдэг Paint Can хумсны будаг дөрвөн алхмын дотор таныг төгс маникюртай болгоно

Nails.Inc компанийн бүтээсэн Paint Can хумсны будаг өнгөрсөн оны сүүлээр Англид худалдаанд гарсанаасаа хойш хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Энэхүү хумсны будаг нь яг л шүршдэг будаг шиг бөгөөд хумс руугаа цацахад л төгс маникюртэй болох юм. Харин хуруун дээр үлдсэн илүүдэл будгийг усаар угаахад л хангалттай аж. Өмнө нь хумсаа будахад хэзээ ч ийм хялбар бөгөөд хурдан байгаагүй билээ. Харин энэхүү бүтээгдэхүүн энэ сард Америкт нээлтээ хийлээ.

Уншигч та үүнийг хэрхэн хэрэглэх вэ гэж бодож байгаа байх. Тэгэхээр дөрвөн алхам хийхэд таны хумс гоё болох юм байна. 

1. Эхлээд зайлшгүй шаардлагатай суурь давхаргаар будаж өгөх хэрэгтэй. Үүний дараа хаттал нь хүлээгээрэй. Эсвэл хурдан өнгийг нь хувиргахыг хүсвэл Paint Can-ыг хумсны будган дээрээ шүршиж болно.

2. Дараа нь Paint Can-ыг сэгсэрч, 10-15 см-ын зайнаас хумсны орчим руу шүршиж өгнө. 

3. Удаан хугацаанд буюу дөрөв хүртэл хоног будгаа тогтоохыг хүсвэл өнгөгүй будгаар давхарлаж будах хэрэгтэй.

4. Ингээд нэмэлт давхаргаа хатсаны дараа гаран дээр тогтсон илүүдэл будгийг бүлээн усаар савандаж цэвэрлэнэ. Хэрэв гадуур явж байвал нойтон сальфеткаар хөнгөн арчихад л таны гар цэвэрхэн болно.

цааш үзэх