Хайх

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна

Алтлаг тень, саа, шигтгээ болон бусад баярын уур амьсгалтай санаанууд

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна

Text: Бюро 24/7

Орчин цагийн шилдэг мэргэжлийн нүүр хувиргагч Пэт Макгратын загварын брэндүүдэд зориулан санаачилж байсан бүх цаг үеийн шилдэг баярын уур амьсгалтай нүүр будалтууд.

Givenchy хавар-зун 2010

Givenchy-гийн кутюр загварын шоунд зориулж алдарт нүүр хувиргагч нүд ба уруулыг нэгэн зэрэг тодотгосон, үдшийн будалт хийсэн билээ. Тэрээр саарал-цэнхэр ба сувдан цагаан өнгийн гялалзсан тень ашиглаж, загвар өмсөгчдийн нүдийг бүхэлд нь смоки хэв маягаар будсан байдаг. Мөн тень түрхсэний дараагаар Пэт Макграт нүдийг саарал өнгийн саагаар бүрхсэн бөгөөд уруулыг тод улаан өнгөөр будсан юм.

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна (фото 1)

Dior намар-өвөл 2013

Бүхэлдээ маш байгалийн энэхүү нүүр будалтыг ганц л деталь онцгой болгоно. Тэр нь уруул дээрх ягаан туяатай алтлаг саа юм. Уруулаа ийнхүү будахын тулд эхлээд уруулын тос, дараа нь праймер эсвэл nude өнгийн уруулын будаг түрхэж, эцэст нь хурууны өндгөө ашиглан саануудыг "наах" хэрэгтэй. Уруулын хүрээнээс гадуурх саануудыг скотчоор авч болно.

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна (фото 2)

Dior хавар-зун 2013

Dior-ын хавар-зун 2013 улирлын кутюр шоунд зориулж Пэт Макграт дахин нэг удаа өөрийн хамгаас дуртай аргачлал болох гялалзсан эффектийг бий болгосон. Гэхдээ энэ удаад тэрээр улаан өнгөтэй гялалзсан шигтгээнүүд ашигласан юм. Загвар өмсөгчдийн арьс матт бүтэцтэй суурь кремээр бүрхэгдэж, бага зэрэг гялтганасан туяатай beige өнгийн нүдний тень түрхэгдсэн байгаа. Харин уруулыг Пэт эхлээд нил ягаан өнгөөр будаж, дараагаар нь хиймэл сормуусны цавуу ашиглан шигтгээнүүдийг наажээ.

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна (фото 3)

Dior хавар-зун 2014

Энэхүү төрхийг бий болгохын тулд танд ердөө суурь крем ба алтлаг өнгийн тень хэрэг болно. Тенийг илүү тогтоц сайтай, өтгөн болгохын тулд Duraline гэх мэт зориулалтын шингэн ашиглаж болно. Алтлаг тениэ өтгөн бүтэцтэй болгосны дараагаар багсны тусламжтайгаар дээд ба доод зовхио зоригтойгоор будаарай.

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна (фото 4)

Viktor & Rolf хавар-зун 2017

Пэт Макгратын Viktor & Rolf ордонд зориулан санаачилсан энэхүү будалтыг хэрэгжүүлэхэд бага зэрэг хүндрэлтэй байж болзошгүй ч, будалтын ерөнхий санааг аван илүү хялбар болгох бүрэн боломжтой. Үүний тулд мөнгөлөг өнгийн тень ба алтлаг өнгийн шингэн контур байхад л хангалттай юм.

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна (фото 5)

Prada хавар-зун 2016

Яг л энэ будалтаас улбаалж гоо сайхны салбарт алтлаг ба мөнгөлөг өнгийн тренд эхэлсэн гэж хэлж болно. Уг будалтыг хийхийн тулд танд алтлаг саа эсвэл ижил өнгийн уруулын будаг хэрэг болно.

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна (фото 6)

Dior намар-өвөл 2011

Dior-ын намар-өвлийн кутюр шоунд зориулж Пэт Макграт жинхэнэ баярын будалт хийсэн. Энэхүү төрх нь дарсны улаан уруулын будаг, гялалзуур чимэг, саатай нүдний будаг, хиймэл сормуус, хайлайтер гээд маш олон деталиас бүрдэж байгаа.

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна (фото 7)

Valentino хавар-зун 2018

Уламжлал болсон гялалзсан саа ба смоки будалтаас залхаж буй хүмүүст энэ хувилбар гарцаагүй таалагдана. Энэхүү нүүр будалтыг бүхэлд нь ягаан өнгийн нунтаг пудр эсвэл тениэр хийх боломжтой бөгөөд эцэст нь уруулаа тунгалаг өнгийн уруул өнгөлөгчөөр бага зэрэг тодотгоход л хангалттай.

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна (фото 8)

Anna Sui хавар-зун 2018


Бас нэгэн минимал шийдэлтэй будалт. Мөнгөлөг өнгийн саа, харандаа эсвэл шингэн контур ашиглан нүднийхээ дээд ба доод зовхин дээр босоо чиглэлтэй зураас тавиарай.

Шинэ жилийн шилдэг нүүр будалтууд: Пэт Макграт зөвлөж байна (фото 9)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Цааш үзэх