Хайх

Хоёрхон үе шаттай арьс арчилгаа: Shiseido арьсыг хамгаалдаг нүүр цэвэрлэгч гаргалаа

Энгийн атлаа үр дүнтэй

Text: Бюро 24/7

Эрүүл арьсны нууц бидний арьсан дахь өөрийгөө хамгаалах, нөхөн төлжих хүчин чадалд оршдог бөгөөд энэ функцийг алдагдуулалгүй, хамгаалж явах нь л хамгаас чухал болохыг гоо сайхны мэргэжилтнүүд болон арьсны эмч нар зөвлөдөг.

Энэ зарчмын дагуу Shiseido брэнд арьсны байгалийн хамгаалалтын системийг тэтгэж, бэхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг Internal Power Resist гэх шинэ цуврал танилцууллаа. Энэхүү цуврал нь арьс цэвэрлэгээнд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цэвэрлэгээ ба чийгшүүлэлт гэх хоёрхон үе шатнаас бүрддэг нь энгийн атлаа үр дүнтэй шийдэл болжээ. Internal Power Resist нь арьсыг цэвэрлээд зогсохгүй тусгай найрлагынхаа ачаар арьсны хамгаалалтын давхаргыг нэмэгдүүлдэг маш том давуу талтай. Бүр тодруулбал найрлага дахь ион ба кальцийн нэгдэл нь арьсны дархлааны эсийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Цэвэрлэгээ бол эрүүл арьсны үндэс суурь гэдгийг хүн бүр сайн мэднэ. Тэгэхээр арьсыг сайтар цэвэрлэдэг хэрнээ нэгэн зэрэг хамгаалж, эсүүдийг нь нөхөн төлжихөд тусалдаг бүтээгдэхүүн гэдэг өөрөө төгс цогцлол юм. Internal Power Resist цувралын чийгшүүлэгч тос нь хүртэл үхэжсэн арьсыг цэвэрлэх үйлчилгээтэй бөгөөд ингэхийн хажуугаар чийгийн балансыг тэнцвэржүүлдэг байгаа.
"Арьсны өөрийгөө хамгаалах, нөхөн төлжих чадварыг нэмэгдүүлэх арьс арчилгаа"
Нэгдүгээр алхам - Цэвэрлэгээ

Internal Power Resist цувралд арьсны онцлогт тохируулсан гурван төрлийн цэвэрлэгч бүтээгдэхүүн багтсан бөгөөд үндсэн найрлага нь цагаан будааны хивэгний тос юм. Энэхүү орц нь бөглөрч, бохирдсон арьсны нүхнүүдийг ариутгаж, Лангерхансын эсүүдийн үйл ажиллагааг дэмждэг байна. Shiseido-гийн мэргэжилтнүүд энэ орцыг зөөлөн үйлчилгээ үзүүлдэг өнгөц идэвхтэй бодисууд болон хамгаалалтын бүрхүүл бий болгодог тусгай орцуудтай нэгтгэснээр арьсны чийгийг хадгалж үлдээдэг, хамгаалалтын системийг нь бэхжүүлдэг универсал найрлага бий болгожээ. Цувралд багтсан цэвэрлэгч бүр тухайн арьсны хэрэгцээнд тулгуурлан арьсны тань асуудлыг шийдэх чадвартай тул өөрт тохирсон хувилбарыг сонгоход л хангалттай.

Тослог арьсанд зориулагдсан Deep Cleansing Foam. Энэ хөөсөн цэвэрлэгч нь илүүдэл тослогийг шингээж, арьсан доор бугласан батга, үрэвсэл зэргийг дарж, бөглөрсөн нүх ба хар батгыг цэвэрлэнэ.
Хоёрхон үе шаттай арьс арчилгаа: Shiseido арьсыг хамгаалдаг нүүр цэвэрлэгч гаргалаа (фото 1)

Deep Cleansing Foam, 70'000₮ 

Бүх төрлийн арьсанд зориулагдсан Clarifying Cleansing Foam. Мөн адил хөөсөн бүтэцтэй энэ цэвэрлэгч нь үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны өнгийг сэргээнэ.

Хоёрхон үе шаттай арьс арчилгаа: Shiseido арьсыг хамгаалдаг нүүр цэвэрлэгч гаргалаа (фото 2)

Clarifying Cleansing Foam, 70'000₮ 

Хуурай арьсанд зориулагдсан Extra Rich Cleansing Milk. Энэхүү цэвэрлэгч сүүн шингэн нь арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж, цайруулах үйлчилгээтэй бөгөөд арьсны чийг ууршихаас сэргийлэн хамгаалалтын бүрхүүл үүсгэнэ.

Хоёрхон үе шаттай арьс арчилгаа: Shiseido арьсыг хамгаалдаг нүүр цэвэрлэгч гаргалаа (фото 3)

Extra Rich Cleansing Milk, 75'000₮ 
"Шаардлагагүй олон бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг эмзэг болгох магадлалтай. Сайн чанарын нүүр цэвэрлэгч ба чийгшүүлэгч тос байхад л хангалттай"

Хоёрдугаар алхам - Чийгшүүлэлт

Харин чийгшүүлэгчийн хувьд Internal Power Resist цувралд арьсны төрлөөс хамааран хоёр хувилбар бий. Холимог, тослог болон хэвийн арьсанд Treatment Softener зориулагдсан бол, хэт хуурай арьсанд Treatment Softener Enriched илүү тохиромжтой.

Эдгээр тос нь арьсыг 24 цагийн турш чийгтэй байлгаж, үрчлээс үүсэхээс сэргийлж, үхэжсэн арьсыг цэвэрлэж, цайруулж мөн хар толбоны эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Хоёрхон үе шаттай арьс арчилгаа: Shiseido арьсыг хамгаалдаг нүүр цэвэрлэгч гаргалаа (фото 4)

Treatment Softener & Treatment Softener Enriched, 95'000₮ 

 

Shiseido Mongolia

Утас: 11-322041, Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар, Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр"
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх