Хайх

Үсний ботокс үнэхээр үр дүнтэй юу? Grease салоны эмчилгээг бид туршиж үзлээ

Bottox Effect эмчилгээ

Text: Ө.Тодгэрэл

Нүүр, хүзүү болон гарын арьсанд хийгддэг ботоксын талаар хүн бүр сайн мэднэ. Харин үсэнд зориулагдсан ижил төрлийн процедур байдгийг та дуулсан уу? Grease салоны нэвтрүүлж буй Bottox Effect эмчилгээг бид туршиж үзлээ

Цаг хугацаа, гадны нөлөөний эрхээр арьс уян хатан байдлаа алддагийн адил үс ч бас урьдынх шигээ эрүүл байхаа больдог. Индүү, сэнс гэх зэрэг хэрэгслүүдийн дулааны нөлөөнд тогтмол өртөж, химийн найрлагатай будгийн хорыг өөртөө шингээж байдаг бидний үс аажмаар кератин ба шим тэжээлээ алдаж, үзүүр нь салаалж, "амьгүй" болж эхэлдэг. Тэгвэл шингэн, хуурай, эрүүл бус үсийг түргэн хугацаанд сэргээх хүсэлтэй хүмүүс гоо сайхны салбарт тренд болоод буй дараах эмчилгээнд анхаарлаа хандуулаарай.

Аливаа гайхалтай санаа ямар нэгэн түгээмэл асуудлыг шийдэх зориулалттайгаар төрөн гарч ирдэг. Яг л үүний адил Grease салоны мэргэжилтнүүд үйлчлүүлэгчиддээ хамгийн ихээр тулгардаг гэмтсэн, хуурайшсан, хугарамтгай үсний асуудлыг шийдэх зорилгоор Италийн Hantesis брэндийн үсний ботокс эмчилгээг нэвтрүүлэхийг шийджээ. Хормын зуур үр дүнгээ өгдөг, үсийг илүү бат бөх, гөлгөр, зөөлөн мөн гялалзсан болгодог гэх энэ эмчилгээ нь үнэхээр үр дүнтэй эсэхийг бид шалгалаа.

Үсний ботокс үнэхээр үр дүнтэй юу? Grease салоны эмчилгээг бид туршиж үзлээ (фото 1)

Үсний ботокс эмчилгээ хэрхэн явагддаг вэ?

Юуны түрүүнд үсний ботоксын эмчилгээнд ямар нэгэн төрлийн тарилга болон ботулины токсин агуулдаг найрлага ашиглагддаггүй. Энэ процедур нь тариурын аргаар хийгддэг ботокстой ямар ч холбогдолгүй бөгөөд ердөө ижил төрлийн, маш хурдан үр нөлөө үзүүлдэг гэдэг утгаараа ийм нэршил авсан юм.
Эмчилгээ үсийг гүн цэвэрлэж, үсний гаднах давхаргыг нээж, хуйхыг ботоксонд бэлдэх шатнаас эхэлнэ. Тодруулбал үсчин таны үсийг Bottox Effect Basic Shampoo гэх тусгай шампуниар угааж, толгойн массаж хийж, хуйханд цугласан бохирдлийг сайтар цэвэрлэнэ. Шампуниа 2-3 минут байлгаад усаар зайлах бөгөөд ангижруулагч хэрэглэхгүй.

Үүний дараагаар үсчин Bottox Effect эмчилгээний найрлагыг чийгтэй үсэнд багсаар түрхэж, үсний угаас үзүүр хүртэл нь сайтар тарааж өгнө. Ингээд малгай өмсөж, үснээс тань шалтгаалан 20-30 минутын турш найрлагыг шингээнэ.

Эмчилгээ үсэнд шингэсний дараа үсчин бүлээн зөөлрүүлсэн усаар ботоксыг үснээс бүрэн гаргахгүйгээр зайлна. Эцэст нь үсийг сэнсээр хатааж, индүүднэ. Үс индүүддэгийн учир нь ботоксын найрлага дахь үс торгомсог болгодог орцыг идэвхжүүлж, шим тэжээлийг нь улам бүр үсний гүн рүү нэвтрүүлэхэд орших юм.

Үсний ботокс үнэхээр үр дүнтэй юу? Grease салоны эмчилгээг бид туршиж үзлээ (фото 2)

Нэг удаагийн эмчилгээнд хамрагдсаны дараах сэтгэгдэл

Үсний ботоксын үр дүн нэг удаагийн эмчилгээний дараа шууд мэдрэгддэг гэх амлалт нь үнэхээр үнэн болохыг харлаа. Үс харьцангуй торгомсог, гөлгөр, гялалзсан, зөөлөн бөгөөд шулуун болсон юм. Тэгэхээр буржгар үсэндээ хайртай бүсгүйчүүд үүнийг анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ. Үснийхээ долгионыг хадгалж үлдэхийг хүсвэл үсчинтэйгээ энэ талаар зөвлөлдөж, эмчилгээний найрлагыг тэнцвэржүүлэхийг асуугаарай. Гэхдээ мэдээж хэрэг үсний шулуун байдал нь түр зуурын эффекттэй бөгөөд аажмаар таны байгалийн долгион буцаад сэргэх болно. Бас нэгэн том давуу тал нь энэ эмчилгээг хийлгэсний дараа үсний соронздох байдал үгүй болж, үс мэдэгдэхүйц чийгтэй болсон нь ихэд таалагдлаа.

Үсний ботокс нь гэмтсэн, соронзоддог, хуурай, хэлбэрт ордоггүй сэвсгэр үстэй хүмүүст илүү тохиромжтой байх болно. Мөн хэрвээ та тогтмол сэлдэг бол усан сангийн хлоржуулсан ус эмчилгээний үр дүнг бууруулах аюултай юм. 

Ерөнхийдөө үсний ботоксын үр дүнг бүрэн гүйцэд мэдрэхийг хүсвэл энэхүү эмчилгээнд курсээр нь хамрагдах шаардлагатай бөгөөд ингэснээр үсний гөлгөр, зөөлөн, гялалзсан, чийгтэй байдал илүү удаан хугацаанд үргэлжлэх болно. 

Үсний ботокс үнэхээр үр дүнтэй юу? Grease салоны эмчилгээг бид туршиж үзлээ (фото 3)

Үүнээс дүгнэн харахад хэрвээ та үсээ илүү зөөлөн, гөлгөр бөгөөд гялалзсан харагдуулахыг хүсвэл үсний ботоксын эмчилгээ танд тусална. Мөн өдөр тутамдаа үсээ янзлахад бага хугацаа зарцуулж, угаасан төдийд л торгомсог үстэй байхыг хүсвэл энэ эмчилгээг сонирхоод үзээрэй. Grease салоны санал болгох Botox Effect эмчилгээний найрлагад орох коллаген, кератин, гиалуроны хүчил болон ангаахай самрын тосны найрлага үсний гэмтэлтэй хэсгүүдийг дүүргэж, гэмтэж хугарахаас урьдчилан сэргийлнэ.

Нэмэлт мэдээлэл: Үсний ботокс нь ямар ч төрлийн үсэнд тохиромжтой. Мөн үсээ будах эсвэл хими хийлгэхээс долоо хоногийн өмнө ботокс эмчилгээнд орвол энэ нь үсийг хамгаална. Харин будаг ба хими хийлгэсний долоо хоногийн дараа ботокс хийлгэвэл гэмтсэн үсийг сэргээх боломжтой.

Үсний ботокс үнэхээр үр дүнтэй юу? Grease салоны эмчилгээг бид туршиж үзлээ (фото 4)

Ulemj Grease Салон

Утас: 77779595, Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар, Сөүлийн гудамж

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Цааш үзэх