Хайх

Сэтгэл сэргээх хаврын 5 үнэртэн

Шинэ бөгөөд шилдэг

Text: Ө.Тодгэрэл

Цитрус жимсний сэрүүн нотоос эхлээд цэцэгс ба жимсний үнэрээр анхилах эдгээр шинэ үнэртнүүд нарны дулаан туяа арьсан дээр тусч буй мэт, эргэн тойрон өнгө өнгийн цэцэгсээр дэлгэрч буй мэт баяр баясгалантай, дулаан мэдрэмж төрүүлнэ.

BOUCHERON - Quatre En Rose

Францын алдарт үнэт эдлэл ба бугуйн цагны Boucheron ордны Quatre үнэртэнг цэцэгс, жимсний аястай атлаа сууриндаа модны дэгжин үнэр сэнгэнүүлэх эмэгтэйлэг, хөнгөн, өөдрөг мэдрэмж өгөх сүрчиг гэж тодорхойлно.

Найрлага: Сүрчиг жүрж, үхрийн нүд, нимбэг, мандарин гэх зэрэг жимсний сэрүүн үнэрээр эхэлж, зүрхэндээ мэлрэг цэцэг ба сарнайн зөөлөн нотуудаар зонхилж, эцэст нь мод, заар ба карамелийн байгалийн сонгодог үнэрээр анхилна.

Нэмэлт мэдээлэл: Тийм ч хурц биш үнэртэй бөгөөд хавар-зуны улиралд өдөр тутамдаа түрхэхэд тохиромжтой.

Сэтгэл сэргээх хаврын 5 үнэртэн (фото 1)

COACH - Floral

Coach брэндийн энэ оны нэгдүгээр сард танилцуулсан шинэ Floral үнэртэн нь цэцэгсийн сонгодог эмэгтэйлэг үнэртний орчин үеийн хувилбар гэж хэлж болно. Хэтэрхий нялуун биш, яг л тохирсон хэмжээнд цэцгийн үнэрээр анхилах сэтгэл татам сүрчиг.

Найрлага: Цитрус жимс ба хан боргоцойн анхлан нот мэлрэг цэцгийн үнэр лүү шилжиж, пачули ургамал ба заарын нотоор өндөрлөнө.

Нэмэлт мэдээлэл: Үнэрээ барих чадвар нь дундаж бөгөөд зуны нартай өдөр түрхээд гарахад та өөрийгөө яг л цэцэг мэт мэдэрнэ.

Сэтгэл сэргээх хаврын 5 үнэртэн (фото 2)

REPETTO - Dance with Repetto

Dance With repetto бол эмэгтэй хүний уян налархай, ялдам, дэгжин зан чанарыг илтгэсэн франц маягийн романтик, зөөлөн үнэртэн юм. Repetto ордон энэхүү үнэрээрээ гаднаа хатуу ба шийдэмгий атлаа дотроо зөөлөн, мэдрэмтгий эмэгтэйчүүдийг магтан дуулжээ.

Найрлага: Бөөрөлзгөнийн макарон жигнэмгийн чихэрлэг аяс замбага ба ниллэг цэцгийн анхилуун үнэртэй холилдож, сууриндаа тонка шош ба ванилийн дулаан үнэр ялгаруулна.

Нэмэлт мэдээлэл: Бүх улиралд хэрэглэж болох, бүхэлдээ дулаан мэдрэмж төрүүлэх үнэртэн.

Сэтгэл сэргээх хаврын 5 үнэртэн (фото 3)

JIMMY CHOO - Blossom Special edition

Домогт Blossom сүрчгийн шинэ хувилбар энэ оны нэгдүгээр сард худалдаанд гарсан байгаа. Энэ үнэртэн нь яг л хаврын улирал мэт баяр баясгалантай, өөдрөг, шинэлэг, өнгөлөг уур амьсгал бий болгож, цэцэгс ба жимсний үнэрээр анхилна. Шинэ улирлыг шинэ зорилготойгоор эхлүүлж байгаа өөртөө итгэлтэй, дэгжин бүсгүйд төгс тохирно.

Найрлага: Дулаан орны жимсний үнэрээр эхэлж, улаан мэлрэг цэцгийн давтагдашгүй аясаар үргэлжилж, зандан мод ба цагаан заарын нотоор өндөрлөнө.

Нэмэлт мэдээлэл:
Хаврын улирлыг төгс илэрхийлсэн энэ үнэртэнг хавар түрхвэл илүү зохимжтой ч сэтгэл санаа сэргээх онцгой чадвартай тул бүх улиралд түрхсэн ч болно.

Сэтгэл сэргээх хаврын 5 үнэртэн (фото 4)

VAN CLEEF - Reve D'encens

Reve D'encens бол дорнын үндсэн аястай, цэцэгсийн зөөлөн оруулгатай, унисекс үнэртэн юм. Дулаан, зөөлөн, тайтгаруулам гэх үгсээр төгс тодорхойлогдох Reve D'encens нь Van Cleef & Arpels брэндийн Collection Extraordinaire гэх тусгай цуглуулгад багтсан хамгийн тансаг үнэртнүүдийн нэг билээ.

Найрлага: Гүргэмийн анхлан нот абсолют сарнайн мэдрэмтгий үнэр лүү шилжиж, цагаан заар ба зандан модны суурь үнэрээр төгсөнө.

Нэмэлт мэдээлэл: 
Оройн цагаар түрхэх үед үнэртний сэтгэл тайтгаруулах чадвар бүр ч илүү мэдрэгдэнэ.

Сэтгэл сэргээх хаврын 5 үнэртэн (фото 5)

Bishrelt Beauty - "Үнэртний соёлыг түгээнэ"

Утас: 70128977

• Тэнгис кино театрын урд "Бишрэлт Их дэлгүүр" 1 давхар
• Шангри-Ла Молл 1 давхар
• Central tower 2 давхар
• Улсын Их дэлгүүрийн 1 давхар
• Emart Их дэлгүүрийн 2 давхар
• Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхарт Бьюти Галерей
• Оргил шилтгээний 1 давхар
• Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар
• Хороолол дахь E mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхар
• Дархан Их дэлгүүрийн 1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх