Хайх

Таны арьсанд хэрэгтэй зургаан зөвлөгөө

Таны арьсанд хэрэгтэй зургаан зөвлөгөө

Арьсаа хайрлах

Text: Ө.Тодгэрэл


Гоё сайхан арьстай байхын тулд мэдээж хэрэг юуны түрүүнд эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маяг баримтлах хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ энэхүү үндсэн дүрмээс дутахааргүй, жижиг боловч чухал ач холбогдолтой зүйлс бас бий

Хэт халуун шүршүүрт орохгүй байх

Хүйтэн өдөр халуун шүршүүрт орох нь сайхан сонсогдож болох ч, таны арьс үүнтэй санал нийлэхгүй л болов уу. "Халуун ус арьсны байгалийн тосыг маш хурдан арилгаж, арьсыг хуурай бас эмзэг болгодог" хэмээн Детройт хотын Henry Ford Hospital эмнэлгийн арьс судлаач Линда Стайн ярьсан байна. Тиймээс та халуун шүршүүрт хэр удаан зогсоно, тэр хэрээр арьсаа хуурайшуулна гэдгийг сайтар санаарай. Түүнчлэн ямар ч хэмтэй шүршүүрт орсон бай, гарч ирмэгцээ арьсаа чийгтэй байгаа дээр нь чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй шүү.

Нүүр будалтын багсаа үргэлж цэвэрхэн байлгах

Өдөр тутамд хэрэглэдэг нүүр будалтын багснууд үргэлж цэвэрхэн байх нь чухал ач холбогдолтой. Таны хэрэглэсэн багснууд өөр дээрээ арьсны үхсэн эс, тос зэргээс гадна мөн орчин тойрны тоос шороо, нян гэх мэт элдэв зүйлсийг цуглуулдгийг та мэдэх үү? Тэгэхээр өчигдөр хэрэглэсэн багсаа цэвэрлэлгүйгээр дахин нэг удаа хэрэглэнэ гэдэг тэр бүх зүйлийг арьсандаа тарааж байна гэсэн үг юм. Нүүрээ будах бүрдээ багсаа угаах нь залхуутай байвал багс ариутгах цацлагатай бүтээгдэхүүн сонирхож үзээрэй.

Таны арьсанд хэрэгтэй зургаан зөвлөгөө (фото 1)

Дэрний уутаа тогтмол цэвэрлэх мөн зөөлөн материал бүхий дэрний уут сонгох

Ихэнх хүмүүс нойрон дундаа хөдөлгөөн ихтэй байж, нүүрээ дэрэндээ хэд хэдэн талаар нь хүргэдэг учир дэрний уутаа үргэлж цэвэрхэн байлгах хэрэгтэй. Дэвсгэр даавуу болон дэрний уутаа тогтмол угаахгүй байх нь мөн л үсний бүтээгдэхүүний тунадас, арьсны үхсэн эс, тос, нян, шороо тоос цугларах нэг шалтгаан болно. Улмаар энэ нь арьсан дээр батга гарах нэг эх үүсвэр болох магадлалтай юм. Түүнчлэн хэт хатуу материалтай дэрэн дээр унтах нь арьсанд үрэлт үүсгэдэг тул атлас, торго гэх зэрэг аль болох зөөлөн материалтай дэрний уут сонгоорой.

Үргэлж SPF-тэй тос түрхэх

Зөвхөн наран шарлагын газар очихдоо аль эсвэл зуны халуун өдөр гудамжаар алхахдаа SPF-тэй тос түрхэх хэрэгтэй гэж бодох нь маш том алдаа юм. Нарны хэт ягаан туяа нь оффисын, автомашины ба гэрийн цонхоор дамжин таны арьсанд нөлөөлөх чадвартай. Тиймээс арьсаа хамгаалахыг хүсвэл жилийн 365 хоног тасралтгүй SPF-ийн агууламжтай тос түрхэж байхыг санал болгоё.

Дасгал хийсний дараа заавал ч үгүй усанд орох

Орчин үеийн эмэгтэйчүүд бас залуучууд өөрсдийн бие галбиртаа өндөр анхаарал тавьж, тогтмол биеийн тамирын дасгал хийх болсон. Гэхдээ ямар ч төрлийн дасгал хийсний дараа шүршүүрт эсвэл ваннанд заавал орох ёстойг анхааралдаа авах хэрэгтэй. "Дасгал хийхэд гарсан хөлс нь арьсан дээр нян үржих таатай нөхцөл болдог юм. Ийм нөхцөлд тууралт ба батгажилт үүсэх магадлалтай" хэмээн Нью-Йоркийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн анагаах ухааны эмч Холли Л.Филлипс хэлсэн байна.

Тэнцвэрийг нь олж гуужуулах

Арьсаа цэвэрхэн, гөлгөр байлгаж, цусны эргэлтийг сайжруулахыг хүсч байвал арьсаа тогтмол гуужуулж байх хэрэгтэй. Ингэснээр арьсны үхсэн эсийг унагааж, нүх бөглөрөхөөс зайлсхийх юм. Гэхдээ хэтрүүлж гуужуулах нь арьсны гадна давхаргыг гэмтээж, арьсыг эмзэг бас халдварт өртөмтгий болгох аюултай. Анагаах ухааны эмч Холлигийн хэлж буйгаар "Арьсыг долоо хоногт хоёр удаа гуужуулахад хангалттай, харин эмзэг арьстай хүмүүс нэг удаа гуужуулж болох" аж.

Таны арьсанд хэрэгтэй зургаан зөвлөгөө (фото 2)

цааш үзэх