Хайх

Өвлийн улиралд нүүрээ арчлах аргууд

Өвлийн улиралд нүүрээ арчлах аргууд

Салонд

Text: Б.Энхжин


Өвлийн улирал бол арьсыг хамгийн сайн чийгшүүлдэг, хамгийн сайн тэжээл өгдөг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, нүүрээ арчлахад тохиромжтой цаг үе билээ. Тэгэхээр яг одоо Москвад хит болж байгаа арга, ажиллагаануудаас юу хэрэглэж болохыг хараад, туршлага судалцгаая

"Jean Louis David" салоны "шинэчлэл болон эрч хүч"

Хүйтэн үед сэргээх үйлчилгээтэй коллагены маск нүүрээ арчлах хамгийн шилдэг арга болдог билээ. Энэхүү маск нь эс доторх бодисын солилцоо болон коллагены синтезийг эрчимжүүлснээр таны арьсыг түргэн хугацаанд гүн чийгшүүлж, чангалдаг байна.

"Fresh Spa by Natura Siberica" салоны "Камчатк замаг" арктик маягийн спа арчилгаа

Энэхүү Оросын брэнд алгиний хүчилтэй маск санал болгож байгаа ба хэрэглэсний дараа үр дүн нь шууд л мэдэгдэх болно. Хойд зүгийн замагаас гаргаж авсан энэхүү маск нь нүүр болон хүзүүний арьсыг чийгшүүлж, чангалдаг байна. Тэгвэл хуурай арьсанд зориулсан спа арчилгаа нь арьсанд гүн чийгшил өгч мөн далайн эрдэс бодис, үл исэлдүүлэгчээр (антиоксидант) хангаж өгөх юм.

Өвлийн улиралд нүүрээ арчлах аргууд (фото 1)

"K+31" эмнэлгийн Palomar систем

Хэрвээ та нэг сумаар хоёр туулай буудахыг хүсвэл Palomar лазерын аппаратанд анхаарлаа хандуулна уу. Энэхүү аппаратны тусламжтайгаар соривоо арилгахаас гадна гүн чийгшүүлэх боломжтой юм. Энэхүү эмнэлгийн гоо сайханч, арьс судлаач Елена Быстрицкая "Арьс залуужуулах энэхүү хэрэгсэл нь коллаген боловсруулалтыг эрчимжүүлдэг ба ингэснээр арьс чийгшлээ удаан хадгалахад нөлөөлдөг. Энэ нь өвлийн улиралд салхи, жавар гэх мэт арьсанд ихээр нөлөөлдөг хүчин зүйлсээс хамгаалахад тусладаг" гэжээ.

"Лантан" эмнэлгийн OxyLift

Мөн л арьсыг залуужуулан үрчлээ арилгаж, тэжээллэг эрдэс бодисоор хангаж өгнө. Хүчилтөрөгчөөр баяжуулж, цусны эргэлтийг сайжруулан арьсны бодисын солилцоог нэмэгдүүлдэг идэвхтэй хүчил болон натрийн бикарбонат агуулсан тусгай капсул ашигладгаараа онцлог билээ.

Buro Beauty Sensai арчилгаа

Эхнээсээ л танд уламжлалт спа арчилгааг санагдуулна. Нүүрийг тань цэвэрлэж, арьсыг амраахын тулд халуун алчуураар бигнүүр тавьж дараа нь зориулалтын үнэртэй тосоор массаж хийнэ. Хамгийн гол нь таны арьсанд чийгшил өгч, уян хатан байдлыг нэмэгдүүлж, коллагены боловсруулалтыг эрчимжүүлж өгнө. Үүнээс гадна маск тавих зуур таны гаранд мөн адил халуун алчуураар бигнүүр тавьж, тайвшруулах массаж хийж өгөх юм.

Өвлийн улиралд нүүрээ арчлах аргууд (фото 2)

"Валлекс М" гоо сайхны хүрээлэнгийн Mediplorer

Хэрвээ танд сайн үр дүн хэрэгтэй ч хангалттай цаг байхгүй бол маск ашиглаарай. "Валлекс М" танд CO2 хэмээх нүүрстөрөгчөөс гаргаж авсан гелен маскийг санал болгож байна. Хэрэгтэй бодисыг таны арьсанд шингээж өгдөг ба далайн замаг болон гиалуроны хүчил агуулсан байна.

"Оттимо" эмнэлгийн Red Peel

Хэрвээ химийн гаралтай гуужуулагч нь таны арьсыг түлж гэмтээнэ гэж боддог бол та алдаж байна. Гиалуроны хүчил агуулсан энэхүү үл исэлдүүлэгч (антиоксидант) гуужуулагч нь арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг ажээ. Red Peel нь таны арьсыг гуужуулж, чийгшүүлдэг ба хамгийн гол нь богино хугацаанд нөхөн сэргээх юм.

"Aesthetica" гоо сайхны салон, арьсанд тэжээл өгөх

Beauty Boutique Aestheticа-гийн гоо сайханч, арьс судлаач Айсулу Токаева "Өвлийн улиралд ч мөн арьс цэвэрлэх болон чийгшүүлэх бүтээгдэхүүндээ анхаарах хэрэгтэй" гэлээ. Жишээ нь гүн чийгшүүлж, цэвэрлэх Ultraceuticals-ын Ultra Hydrating Cleanser-ийг нэрлэж болно. Гоо сайханч эхлээд таны арьсыг цэвэрлэх ба дараа нь арьс чангалж, эсийг шинэчлэн орчин тойрны хүчин зүйлсээс хамгаалах серум түрхэнэ. Үүний дараа арьсыг чийгшүүлж, зөөлөн болгох бодисууд (гиалироны хүчил, ши тос, Е амин дэм гэх мэт) агуулсан сэргээх үйлчилгээтэй маск тавьна. Энэ бүхний дараа SPF-тэй чийгшүүлэгч тос түрхээд боллоо.

Өвлийн улиралд нүүрээ арчлах аргууд (фото 3)

"The Expat"-ын уламжлалт Payot

Hydra Experience тайвшруулах арга нь арьсыг маш сайн чийгшүүлж, зөөлөн болгодог. Гоо сайханч эхлээд арьсыг тань цэвэрлэж дараа нь гуужуулснаар "42 хөдөлгөөн" хэмээх алдартай массажыг хийнэ. Эцэст нь цэцгийн дэлбээгээр маск тавих ба арьсан дахь тэнцвэрийг хадгалж, хэрэгтэй чийгшлийг өгнө.

"Articoli Salon & Spa"-гийн Sisley арчилгаа

Маш их арчилгаа, анхаарал шаардагддаг арьсанд зориулж Sisley-гээс гайхалтай аргыг санал болгож байна. Энэ бол арьсыг тайвшруулах үйлчилгээтэй  массаж юм. Массаж хийхдээ эмгэн хумсны тос, балжингарав цэцэг, В5 витамин, жамба цэцэг болон далдуу модны охьтой өдрийн тос ашиглана. Дараа нь тайвшруулах, цайруулах үйлчилгээтэй далдуу модтой "Rime" маскыг тавьна. Хамгийн сүүлд SPF-тэй тос түрхэнэ.

Өвлийн улиралд нүүрээ арчлах аргууд (фото 4)

"Cloud Studio" гоо сайхны салоны "Crystal Purity" арчилгаа

Хэрвээ та нүхэжсэн, тослог эсвэл холимог арьстай бол энэ нь арчлахад тийм ч амар биш ба цаг агаараас ихээхэн хамаардаг билээ. Гиалуроны хүчилтэй серум, зориулалтын массажны техник болон маскны тусламжтай арчилна.

"U Beauty" эмнэлгийн Valmont-ын "Crystal Lightinh Fixtures"

Valmont шинэхэн аргаа Азийн уламжлалт аргаас олж нээсэн ба цэвэрлэгээ, массаж болон маск гээд бүгд хоёр дахин нэмэгдэх болно. "Сrystal Lighting Fixtures" нь Valmont-ийн Expert of Light бүтээгдэхүүн дээр үндэслэжээ. Энэ нь арьсны өнгийг сэргээж, тайвшруулах үйлчилгээтэй.

цааш үзэх