Хайх

Зургаан төрлийн нүүр будалтын спонжууд

Хэрэглэхэд хялбар, этгээд хэлбэртэй, олон талын тустай төрөл бүрийн спонжууд

The Makeup Bullet - Finger Sponge

Зургаан төрлийн нүүр будалтын спонжууд (фото 1)

Хамрын хоёр тал, нүдний орчин тойрон гэх зэрэг хүрэхэд хүндрэлтэй нүүрний хэсгүүдэд зориулагдсан уг спонжыг хуруундаа хийн хэрэглэх заавартай. Хурууны спонжыг мөн нүдний харандаа ба тень уусгахад хэрэглэж болно.

Molly Cosmetics - Silisponge

Зургаан төрлийн нүүр будалтын спонжууд (фото 2)

Зөөлөн бөгөөд уян хатан бүтэцтэй силикон материалаар хийгдсэн энэxүү спонж нь удаан хугацаанд хэрэглэсэн нь ч элэгддэггүй давуу талтай. Түүнчлэн уг спонжид косметик бүтээгдэхүүн шингэдэггүй тул та илүүдэл хэрэглээ гаргалгүй, бүтээгдэхүүнээ гамтай хэрэглэх болно. Мөн хамгийн гол нь силикон спонжыг цэвэрлэхэд тун хялбар байдаг. Энгийн савангаар халуун усанд цэвэрлэж эсвэл чийгтэй салфеткаар арчихад л спонж тань цоо шинэ мэт болно.

Givenchy - MakeUp Blender

Зургаан төрлийн нүүр будалтын спонжууд (фото 3)

Хоёр талт энэ спонж нь гол хэсгээрээ гүнзгийрсэн загвартай тул та нүүр будах явцдаа гараа халтартуулахгүй юм. Бага зэрэг уртассан конус хэлбэрийн дизайн нь хамрын хоёр тал ба нүдний орчин тойрныг бүрхэхэд тусалж, харин өргөн хэсэг нь нүүрний бусад хэсгүүдийг будахад зориулагдсан байна. Түүнчлэн конусын хажуугийн хэсгүүдээр нүүрний контуринг хийж болох юм.

Real Techniques - Miracle Diamond Sponge

Зургаан төрлийн нүүр будалтын спонжууд (фото 4)

Алмаз эрдэнэ хэлбэрийн энэхүү спонж нь өөр дээрээ нийт 13 төрлийн, төрөл бүрийн хэмжээтэй гадаргуу агуулна. Спонжын өргөн хэсэг дух ба хацар гэх зэрэг хэсгүүдийг бүрхэхэд тохиромжтой бол, шовх үзүүрээр нь нүдний доод хэсэгт өө дарагч түрхэж, уруул, хамар ба хөмсөгний орчмын будгийг уусгаж болох юм.

RickyCare - Tulip Sponge

Зургаан төрлийн нүүр будалтын спонжууд (фото 5)

Солонгосчуудын санал болгож буй хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээгдэхүүн бол алтанзул цэцгийн хэлбэртэй нүүр будалтын спонж юм. Тус спонжын бүтэц маш нягт бөгөөд зузаан тул энэ нь уламжлалт бьюти-блендертэй огтхон ч адилгүй цоо шинэ бүтээгдэхүүнд тооцогддог. Энэ спонжын тусламжтайгаар суурь крем түрхэхэд хамгаас тохиромжтой байх болно.

Real Techniques - Mini Eraser Sponges

Зургаан төрлийн нүүр будалтын спонжууд (фото 6)

Real Techniques брэндийн бүтээгдэхүүнүүд дунд нүүр будалтад засвар хийхэд зориулагдсан жижиг хэмжээний спонжууд бий. Спонжын дугуй хэсгээр төрөл бүрийн косметик бүтээгдэхүүнийг уусгаж болох бол, хавтгай хэсгээр нь илүүдэл нүдний тень гэх мэт цэвэрлэх шаардлагатай зүйлсийг арчиж болох юм.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх