Хайх

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал

Дэлхийн загварын тайзууд дээр үзэгдсэн шилдэг аргачлалууд

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал

Text: Бюро 24/7

Гурван өнгө

Rahul Mishra брэндийн хавар-зун 2018 загварын шоун дээр үзэгдсэн гурван давхар өнгө бүхий контур нь дулаан улиралд тохиромжтой, тун сонирхолтой хувилбар юм. Гурван тод өнгө сонгож, ижил өргөн ба урттай гурван давхар зураас зурахад л хангалттай.

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал (фото 1)
Цагаан өнгийн контур

Ямар ч хүнд сайхан зохидог, этгээд дүр төрх бий болгодог цагаан өнгийн контурыг тод өнгөтэй сормуусны будгаар илүү сонирхолтой болгож, эсвэл сонгодог хар сормуусны будагтай хослуулах боломжтой. Laura Biagiotti-гийн шоу дээр үзэгдсэн шиг өргөн контур зураарай.

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал (фото 2)

Өд мэт контур

Dior ордны загварын шоу дээрх шиг авангард хэв маягтай, өд мэт зураглалтай контур нь нүд том харагдуулах давуу талтай.

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал (фото 3)

Ягаан өнгийн муурын нүдэн контур

Сонгодог cat eye контурыг тод өнгөөр зурвал илүү сонирхолтой дүр төрх бий болно. Энэ будалтын үзүүр нь нарийн, хурц байх учиртай бөгөөд нүдний гадна болон дотор буланг давж гарвал илүү сүрлэг харагдана.

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал (фото 4)

Тод өнгийн суурин дээрх хар контур

Тод өнгийн тениэр суурь тавьж, дээрээс нь хар контур зурах аргачлалыг мэргэжлийн нүүр хувиргагч Том Пещо санал болголоо. Тэрээр доод зовхины тал хэсэгт хар контур тавьж, харин дээд зовхины давхрааны нугалаас хэсгийг өргөн контураар тодотгосон юм.

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал (фото 5)

Underliner

Сүүлийн үед тренд болоод буй бас нэгэн этгээд бөгөөд загварлаг аргачлал бол доод зовхины контур юм. Нүдний дотор буланд гялалзсан саарал тень түрхэж, саарлаас хар өнгө рүү ууссан зөөлөн контур зураарай.

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал (фото 6)

Negative Space

Фломастер хэлбэрийн, цагаан-саарал өнгийн гялалзсан контур ашиглан нүдээ хүрээлэн зурснаар та бага зэрэг футуристик, бусдаас нэг алхмаар түрүүлсэн, этгээд будалт хийх болно.

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал (фото 7)

Наадаг контур

Jeremy Scott брэндийн намар-өвөл 2018 шоу дээр үзэгдсэн неон өнгийн наадаг контур нь ямар нэгэн зураг авалт эсвэл тусгай сэдэвтэй үдэшлэг дээр тун загварлаг харагдана шүү.

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал (фото 8)

Давхарласан контур

Дээд ба доод зовхиндоо cat eye контур зурах нь нүдийг байгаагаас нь нарийн харагдуулах нэг дутагдалтай байж болох юм. Гэхдээ доод зовхиныхоо сормуусны хэсгийг цагаан өнгийн харандаагаар тодотгосноор нүд нээгдэж, сэргэг болно.

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал (фото 9)

Тод өнгийн өргөн контур


Төрөл бүрийн тод өнгөтэй, өргөн контурыг хавтгай, өргөн багсаар зурах боломжтой. Мөн энэ будалтад тослог бүтэцтэй контур эсвэл нягтшил сайтай тень ашиглах шаардлагатай юм.

2018 онд контур зурах 10 өвөрмөц аргачлал (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх