Хайх

2018 оны нүүр будалт: Мэргэжлийн нүүр хувиргагчид онцолж байна

2018 оны нүүр будалт: Мэргэжлийн нүүр хувиргагчид онцолж байна

Хавар-зун 2018 улиралд нүүрээ хэрхэн будах тухайд

Text: Buro.Mongolia


Шинэ төрлийн нүдний контур

Нүдний гаднах буланд байршсан өргөн контур будалт энэ намрын улирлаас дараа хавар-зун руу шилжих болно. Үүнээс гадна дизайнерууд илүү этгээд хоёр давхар контур, мөн тод өнгийн будаг ашигласан контур гэх зэрэг шинэлэг санаануудыг дэвшүүлсэн байгаа. Тухайлбал Oscar de la Renta-гийн загварын шоу дээр нүүр хувиргагч Том Пешо хар өнгийн контурыг цэнхэр будгаар чимсэн байв.

Тоорын өнгөтэй будалт

Ихэвчлэн хацар өнгөлөх зорилгоор ашиглагддаг тоорын өнгө ирэх хавар-зуны улиралд голцуу нүдний тень байдлаар будагдана. Гэхдээ нүүр хувиргагчдын санал болгож буйгаар хацар, нүд хоёуланг нь тоорын өнгөөр будвал илүү гоёмсог харагдах болно.

Тод өнгийн будалт

Хаврын улирлын үндсэн чиг хандлагуудын нэг бол яахын аргагүй тод өнгийн тень юм. Гялалзсан, матт, бага зэрэг гялбаатай гээд ямар ч төрлийн бүтэцтэй тод өнгийн тениуд загварлаг харагдах болно. Novis брэндийн санал болгосон тод шар өнгийн, Tadashi Shoji брэндийн шоу дээр үзэгдсэн цайвар ногоон өнгийн гялалзсан ширхэгтэй, Chromat брэндийн харуулсан матт улбар шар гэх зэрэг хувилбаруудаас санаа авч, зоригтой будалт хийгээрэй.

Мөнгөлөг өнгийн будалт

Энэ улиралтай харьцуулбал ирэх хавар-зуны улиралд мөнгөлөг эффекттэй будалт бага зэрэг эрчээ алдах ч, Katie Gallagher ба Jonathan Simkhai брэндүүд уг чиг хандлагыг үргэлжлүүлсэн хэвээр байна. Эдгээр брэндүүдийн нүүр хувиргагчид моделиудын нүдийг мөнгөлөг харандаагаар хүрээлж, ижил өнгийн тень түрхсэн байлаа.

Наалт ба чимэглэл

Төрөл бүрийн наалт ба чимэглэлтэй будалтууд хэт этгээд санагдаж болох ч, Jeremy Scott брэндийн онцолсон энгийн аргачлалыг үнэндээ өдөр тутамдаа ч бас хэрэгжүүлж болох юм. Брэндийн нүүр хувиргагч загвар өмсөгчдийн нүдний доод зовхийг хэдхэн ширхэг уулын болор чулуугаар чимсэн нь гэрийн нөхцөлд дуурайж болох маш хялбар шийдэл байлаа.

Дрейпинг аргачлал

Хацар өнгөлөгчийн тусламжтайгаар контуринг хийх аргачлалыг Fenty x Puma брэндийн нүүр хувиргагч харуулсан. Тэрээр тоорын өнгөтэй хацар өнгөлөгчөөр моделиудын нүүрний хэлбэрийг илүү нарийхан болгож, нүдийг нь алтлаг тениэр буджээ.

2018 оны нүүр будалт: Мэргэжлийн нүүр хувиргагчид онцолж байна (фото 1)

цааш үзэх