Хайх

2018 оны нүүр будалт: Парис, Милан ба Лондон хотуудын алдарт нүүр хувиргагчид онцолж байна

2018 оны нүүр будалт: Парис, Милан ба Лондон хотуудын алдарт нүүр хувиргагчид онцолж байна

Загварын шоунуудын үеэрх шилдэг нүүр будалтууд

Text: Buro.Mongolia


Тод өнгийн нүдний тень

Лондон ба Миланы мэргэжлийн нүүр хувиргагчид төрөл бүрийн тод өнгийн нүдний тениүдийг тренд болгож байна. Нүдний дээд зовхин дээр, ямар нэгэн уусгалт хийлгүйгээр өргөн ба зузаан түрхсэн цэнхэр, улбар шар, ягаан, хөх ягаан гэх зэрэг тод өнгийн тениүд Marni, Missoni, Anteprima ба Byblos брэндүүдийн загварын шоу дээр үзэгдлээ.



Нэг өнгөөр дагнасан нүүр будалт

Ягаан эсвэл тоорын өнгөтэй хацар өнгөлөгчийн тусламжтайгаар хийсэн нэгэн жигд туяатай нүүр будалт загварын нийслэл хотуудад бүгдэд нь ажиглагдлаа. Ийм төрлийн будалт хийхдээ хамгийн гол нь уруулын будгаа хацар өнгөлөгчтэйгөө ижил өнгөтэйг сонгох шаардлагатай юм.



Аалзны хөлийг санагдуулам сормуус

Маш өтгөн будсан эсвэл хиймэл сормуус нь эргээд моодонд орж байна. Төгс хувилбаруудыг Christian Dior, N.21 ба Aquilano.Rimondi брэндүүдийн загварын шоу дээрээс олж харах боломжтой байлаа.



Боронзон өнгийн смоки

Алтан туяатай боронзон өнгийн смоки будалт нь дулаан өдрүүдэд тун тохиромжтой. Ийм төрлийн будалт хийхэд бор өнгийн нүдний тень ба бронзер байхад л хангалттай юм.

2018 оны нүүр будалт: Парис, Милан ба Лондон хотуудын алдарт нүүр хувиргагчид онцолж байна (фото 1)

Хүрээлсэн нүд

Рок ба гранж стилийн хар харандаагаар хүрээлсэн нүдний будалт хавар-зун улирлын загварын шоунууд дээр давамгайллаа. Мэргэжлийн нүүр хувиргагчид энэхүү будалтыг төрөл бүрийн хувилбараар нь танилцуулсан байгаа.



Мөнгөлөг будалт

Мөнгөлөг харандаагаар нүдээ хүрээлэх, мөнгөлөг смоки будалт хийх, мөнгөлөг саагаар уруулаа чимэглэх гээд аливаа мөнгөлөг өнгөтэй будалт ирэх улиралд тренд байх болно.



Тод өнгийн уруулын будаг

Хавар-зун 2018 улиралд час улаан, электро ягаан, ягаан туяатай улбар шар гэх зэрэг анхаарал татам тод өнгөнүүд ноёрхох хандлагатай байна. Харин нүүрний бусад хэсэг аль болох будаггүй байх хэрэгтэй юм.



Тунгалаг өнгийн уруул өнгөлөгч

Парисын загварын долоо хоног дээрх ихэнх моделиуд тайзнаа байгалийн нүүр будалттай гарч ирж байлаа. Арьсандаа юу ч хүргээгүй мэт минимал будалтыг ганцхан зүйл л чимж байсан нь тунгалаг өнгийн уруул өнгөлөгч юм.



Дээш самнасан хөмсөг

Ихэнх нүүр хувиргагчид хөмсгийг нүүр будалтын гол элементээр сонгож, хэлбэржүүлэгч бүтээгдэхүүний тусламжтайгаар дээш чиглэлд оруулан самнасан байлаа. Бусдаараа бол загвар өмсөгчдийн нүүр будалт маш минимал байсан юм.



Гялалзуур чимэглэл

Милан болон Парисын загварын шоунууд дээр моделиудын нүүр төрөл бүрийн хэмжээтэй саагаар чимэглэгдэж, од мэт гялалзаж байлаа.

цааш үзэх