Хайх

Чиг хандлага: Сүлжсэн үс

Чиг хандлага: Сүлжсэн үс

Төсөөлөөд сүлжицгээе

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Энэ улиралд сүлжсэн үс хэзээ ч байгаагүйгээр моодонд ороод байна. Загварын долоо хоногийн үеэр стилистүүд байж болох хамгийн сонирхолтой сүлжээсний хувилбарууд танилцуулсан. Анхааралдаа аваад туршиж үзэцгээе.

Гол гоо сайхны чиг хандлагуудын нэг нь тусгай анхаарал хүртэх эрхтэй. Энэ зун бидний багаасаа сайн мэдэх сүлжсэн үс нь зохиомжтой үсний засалтууд болон хувирч байна. Тэднийг заавал үсчнээр биш өөрсдөө бие даан олон хавчаар болон үл үзэгдэгч хавчаар нарыг туслахаар авснаар хийх боломжтой.

DKNY, Giorgio Armani, La Perla, Michael Kors болон бусад олон загвар зохион бүтээгчдийн үзүүлбэрийн стилистүүд олон төрлийн сүлжээсний загварууд санал болгосон. Манай тоймд тэгшхэн хагалсан сүлжээс, загасны сүүл, бас далий олон давхаргатай "хоёрдогч түрүү" гэх зэрэг олон сонирхолтой засалтууд байсан тул сонирхоод үзэхэд гэмгүй.

Радикал туршилтад бэлэн биш байгаа хүмүүст Michael Kors, La Perla мөн Giorgio Armani нарын үзүүлбэрийн үсний засалтуудыг санал болгоё. Бид бүгдийн сайн мэдэх загасны сүүл засалт нь Michael Kors-ийн үзүүлбэрийн стилистүүдийн хийсэн шиг арай сул болон болхи байхаараа илүү гоё харагддаг. Тэд үсийг илүү хөвсгөр болгохын тулд хуурай шампунь хэрэглэжээ. La Perla-гийн стилистүүд далий сүлжээсийг энгийн сүүлэн боолт болгон шилжүүлж хийсэн. Харин Giorgio Armani-гийн загвар өмсөгчид маш олон параллель сүлжээсийг үзүүрт нь бөөгнөрүүлж боосон засалттай гарч ирсэн.

De Vincenzo болон DKNY нарын үзүүлбэрийн стилистүүд хамгийн энгийн сүлжээсийг суурь болгож хэдэн ер бусын деталь нэмснээр үс засалтаа бүтээсэн. De Vincenzo-гийн нэгэн загвар өмсөгчийн хоёр сүлжсэн үс нь онц сурлагатны мэт харагдана. Мөн зиг-загаар хагалсан үс бас гелиэр давлагааны хэлбэрт оруулсан нойтон чолк нь 1920-оод оны хүйтэн давалгааг санагдуулам. Харин DKNY-ийн загвар өмсөгчдийн үсний зарим хэсгийг тод олон өнгийн шохойгоор будаж, чанга загасны сүүл сүлжсэн байв.

Giamba, Marissa Webb болон Vera Wang нарын уран зөгнөлт хувилбаруудыг мөн сонирхоход илүүдэхгүй. Бид үсний засалтдаа арай их цаг зарцуулахад бэлэн хүмүүст зориулж гурван төрлийн хувилбарууд сонголоо. Giamba-гийн үзүүлбэрийн загвар өмсөгчдийн үсийг голоор хагалсан хэсгийг сүлжсэн үс хааж байсан. Харин уг сүлжээсийг толгойн ард хэсгээс дух хүртэл сүлждэг юм байна. Marissa Webb-ийн стилистүүдийн хийсэн өөр нэгэн үс засалтын хувилбар бол хоёр хажуугаар чанга сүлжсэн үс ба толгойн голоор хийсэн франц сүлжээс юм. Харин Vera Wang-ын стилистүүд хоёр жижиг сүлжээс хийж үлдсэн үсийг задгай тавьсан байлаа. Эдгээр үсний засалтуудыг бүтээхийн тулд үсийг хэлбэрт оруулдаг бүтээгдэхүүнүүд хэрэглэхээ мартав аа. Тэгэхгүй бол цагийн дараа л гэхэд таны үс хөвсгөр байдлаа алдана.

Бусдаасаа тэс өөр хэв маяг бол Donna Karan, Jean Paul Gaultier болон Suno нарын үзүүлбэрийн үс засалт байсан юм. Жишээ нь Donna Karan-ы стилистүүд үсээр аварга гинж хийсэн. Хэдий иймэрхүү үс засалт бүтээхийн тулд стилистийн туслалцаа хэрэг болох ч яагаад зүгээр хараандаа авч болохгүй гэж. Ерөнхийдөө сүлжсэн үс засалтууд зөвхөн таны төсөөлөх чадвараас л шалтгаална. Тийм болохоор туршилт хийж, өөрийн зоригтой санаануудаа хэрэгжүүлэхээс бүү айгаарай.

цааш үзэх