Хайх

Энэ хавар-зуны улиралд үсээ ямар аксесуараар чимэх вэ

Энэ хавар-зуны улиралд үсээ ямар аксесуараар чимэх вэ

Үндсэн чиг хандлагууд

Text: Бюро 24/7

Өргөн боолт

Өдөр тутамд хэрэглэж болох, энгийн атлаа загварлаг аксесуар бол уян хатан, өргөн боолт юм. Энэ аксесуар нь арьсан, даавуун эсвэл ноосон материалтай байж болох бөгөөд ямар ч урттай үсэнд сайхан зохино. Veronica Beard гол хэсэгтээ зангилаатай боолт санал болгосон бол, Miu Miu илүү дутуу детальгүй энгийн хувилбарыг танилцуулж, харин Temperley London гялалзсан чимэглэлтэй боолтоор гангарахыг зөвлөлөө.

Толгойн алчуур

Бас нэгэн загварлаг санаа бол алчуур ашиглан тюрбан хэлбэрийн малгай хийж өмсөх юм. Мөн алчуураар өөр сонирхолтой аксесуар урлаж болохыг Lanvin брэнд харуулсан байгаа. Тэд загвар өмсөгчдийн үсийг боож, унжсан үсийг торгон алчуураар ороосон байв.

Хавчаар

Хавар-зун 2018 улирлын хамгийн гол аксесуараар өргөмжлөгдсөн хавчаарыг бараг бүх дизайнерууд онцолсон байгаа. Минимал хийцтэй үл үзэгдэгч, болор чулуу ба сувдаар чимэглэгдсэн гялалзсан хавчаар, эрвээхий зангилаа хэлбэрийн эсвэл цэцэгсийн оруулгатай хавчаар гээд яг одоо төрөл бүрийн хийцтэй хавчаарууд тренд болж байна. Хамгийн гол нь та аль болох их хавчаарыг нэг доор зүүж, энэ чиг хандлагыг максимализм хандлагаар хэрэгжүүлээрэй.

Тууз ба эрвээхий зангилаа

Ryan Lo брэндийн танилцуулсан цагаан өнгийн торгон тууз, эсвэл Loewe-гийн загварын шоу дээрх шиг бор өнгийн арьсан уяаны тусламжтайгаар эрвээхий зангилаа хийн үсээ чимээрэй.

Энгийн боолт ба уяа

Энэ улиралд яг л gym-д орох гэж буй мэт хайхрамжгүй боосон эсвэл овоолсон үс моодонд орно. Харин уг трендийн гол деталь бол мэдээж хэрэг энгийн, нарийн, хар резинэн боолт юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх