Хайх

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг

Шинэхэн үнэртнүүд

Buro.Mongolia


Зураг:

Зуны зөөлөн үнэртнээ намрын нарлаг өдрүүдийг санагдуулам энгийн, бага зэргийн чихэрлэг болон хурц сүрчигээр солих цаг ирлээ

Sisley-гийн Soir d'Orient

Eau du Soir-ын үргэлжлэл болох энэхүү үнэртэн нь аравдугаар сард гарна. Soir d'Orient-ыг намар болон өвлийн улиарлд түрхэхэд гайхалтай тохирох бөгөөд зуны сэрүүн үдэш ч мөн таны сэтгэл санааг сэргэг байлгана.
Soir d'Orient нь Италийн лимоны нот, Ираны гүргэм цэцгийн аккордоор нээгдэж зүрхэнд нь Египтийн тарлан цэцэг, Турк сарнайн аккорд тоглогдоно.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 1)

Diptyque-гийн Oud Palao

Аравдугаар сард Diptiyque-гийн гэр бүлд дахин нэгэн үнэртэн нэмэгдэх нь ээ. Oud Palao нь чихэрлэг үнэртэй бөгөөд бүрхэг өдрүүдэд танд тав тухыг мэдрүүлэх болно.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 2)

Atelier Cologne-гийн Jasmin Angélique

Ногоон өнгийн савалгаа болон замбал цэцгийн шинэлэг үнэртэй энэ сүрчиг нь намрын эхэн үед нэн тохиромжтой. Намрын гэгээлэг өдрүүдэд дөнгөж ургаж буй жасмин болон цоорын үнэр танаас анхилах болно. Нэмж хэлэхэд энэхүү үнэр нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд болон лааны гол үнэр болж байгаа.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 3)

By Kilian-ийн Voulez-vous coucher avec Moi?

Kilian нь энэ зун өөрсдийн шинэ цуглуулгандаа ямар нэгэн орчуулгагүй Voulez-vous coucher avec Moi? нэртэй үнэртэн гаргаж буйгаа зарласан билээ. Энэхүү үнэртэн маань Болгар сарнай, ваниль гэх мэт дан цагаан цэцгийн үнэрээс бүрдсэн. Нээгээд үзэхэд тийм ч нялуун биш үнэртэй юм.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 4)

Thierry Mugler-ийн Alien Extraordinaire

Alien Thierry Mugler үнэртний 10 жилийн ойдоо зориулан хоёр төрлийн сүрчгийн цуглуулга гаргаж байна. Alien сүрчиг нь шинэ шилэн таглаатай бол Alien Eau Extraordinaire үнэртэй ус нь алтлаг өнгийн таглаатай. Alien-ы шинэ цуглуулганд уламжлалт хув болон заарын үнэр дээр нэмээд тиар, замбал цэцгийн үнэр нэмж өгчээ.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 5)

Estée Lauder-ын Modern Muse Le Rouge

Estée Lauder-ын есдүгээр сарын шинэхэн үнэртэнээ өөртөө итгэлтэй, бусдаас хараат бус байх дуртай эмэгтэйчүүдэд зориулан жимсний үнэртэй гаргасан байна. Хад, бөөрөлзгөнө болон Болгар сарнайн үнэртэй сүрчгийг та нэг сонирхоод үзээрэй.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 6)

Le Labo-гийн Thé Noir 29

Le Labo нь хааяахан шуугиан багатай шинэ үнэртэн  гаргаснаа зарладаг. Гэхдээ бид та бүхэнд намрын шинэхэн үнэртний талаар эртнээс дуулгахаар шийдлээ. Өтгөн хар цайны үнэртэй энэхүү сүрчиг нь арван нэгдүгээр сард худалдаанд гарахаар товлогдсон байна. Савалгааны хувьд бараан, саарал өнгийг голчилжээ.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 7)

Etat Libre d'Orang -ийн Remarkable People

Бэрсүүт жүрж, шампанск, жасмин, карри, кардамон цэцэг гээд энэ бүхний нэгдэл таныг мансууруулам сайхан үнэрийг бий болгожээ. Энэхүү сүрчиг нь хатуу чанд, урьдчилан таах боломжгүй тийм хүмүүст зориулагдсан юм.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 8)

Serge Lutens-ын La Vierge de Fer

Цэцэгсийн сэнгэнэсэн үнэртэй энэхүү сүрчиг нь цагаан сараана цэцгийн хольцтой. Савалгааны хувьд энгийн савалгааг сонгожээ.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 9)

Yves Saint Laurent-ын Manifesto Le Parfum

Энэ үнэр нь үдэшлэгт тохиромжтой ч сүрчиг маань арваннэгдүгээр сард худалгаанд гарч байгаа учир намрын улиралд илүү зохино. Савалгааны хувьд этгээд, таглаа нь болор шигтгээтэй, бараан алтлаг өнгөтэй юм. Энэхүү сүрчиг нь жасмин, жүрж, иланг-иланг цэцгийн үнэртэй.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 10)

Byredo Rose Of No Man's Land

Энэхүү сүрчгийг Дэлхийн нэгдүгээр дайны үед мянган цэргийн амийг аварсан эгч дүүсийн гэгээн дурсгалд зориулж гаргажээ. Бөөрөлзгөнө болон сарнайн чихэрлэг үнэртэй.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 11)

Montblanc-ийн Lady Emblem

Анар жимс, сарнай, жасмин болон агар модны үнэр нийлэн энэхүү гайхалтай сүрчгийг бий болгожээ. Намрын эхэн үед түрхэхэд тохиромжтой ба түүнийг цацахад цэцэгсийн үнэр анхилах гэлээ ч хэсэг хугацааны дараа жимсний чихэрлэг үнэрээр солигдоно.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 12)

Maison Francis Kurkdjian-ын Aqua Vitae

Хэрвээ зунаас салмааргүй байгаа бол энэхүү замбал цэцгийн зөөлөн үнэртэй сүрчгийг сонгохыг зөвлөе.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 13)

Lancôme-ын L'Eau de Parfum Intense

Доминик Ропион болон Анна Флипа нарын хамтран гаргасан сүрчиг нь лийр, жүрж, хад жимснээс гадна жасмин, ирис, иланг-иланг цэцэгсийн орцтой, чихэрлэг үнэртэй.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 14)

Fueguia 1833-ын Biblioteca de Babel

Хорхе Луис Борхесын нэрэмжит сүрчиг нь эртний номын хуудас, модон шүүгээ гээд номын сангийн үнэрийг өөртөө шингээж өгсөн байна. Тус сүрчиг нь цагаан хуш цэцэг болон улаан зандан модны орцтой.

Энэ намрын онцлох 15 эмэгтэйчүүдийн сүрчиг (фото 15)

 

цааш үзэх