Хайх

Гоо сайхан: 3.1 Phillip Lim шоуны төрх

Гоо сайхан: 3.1 Phillip Lim шоуны төрх

Энгийн

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Филип Лимын арван жилийн ойд зориулсан баярын шоу дээр моделиуд тайзнаа минималист нүүр будалттай ба одоо хүртэл “моод” хэвээр байгаа "negative space" гэх маникюртай гарч ирлээ

Брэндийн нүүр хувиргагчид моделиудын нүдний будалтыг хийхдээ хар эсвэл оюу өнгийн будгаар зовхины хагасыг хүрээлж, нүдний дотор буланд жижиг зураас тавьснаар маш энгийн төрх бүтээжээ. Ирэх хаврын загварлаг бүсгүйн төлөөлөгч болсон загвар өмсөгчдийн арьсыг маш нимгэн суурь кремээр бүрхэж, хацар өнгөлөгчийн оронд highlighter хэрэглэн, арьсанд нь үл ялиг гялбаа оруулсан харагдана. Уруулын хувьд гэвэл ямар ч будаггүй болохоор бүх анхаарал нүд рүү л хандаж байлаа.

Түүнчлэн бүсгүйчүүдийн үсийг тэгшхэн хувааж, замбараагүй овоохой болгон боож, мөн олон өнгийн торон үсний даруулгаар чимжээ. Харин хумсан дээр тренд болоод удаж байгаа negative space хэмээх будалт хийсэн байна. Negative space гэдэг нь хумсыг бүхлээр нь будалгүй зарим хэсгийг нь онгорхой орхих будалт юм. Өөрөөр хэлбэл яг л хувцас дээрх cut-out тренд шиг гэж ойлгож болно.

Гоо сайхан: 3.1 Phillip Lim шоуны төрх (фото 1)Гоо сайхан: 3.1 Phillip Lim шоуны төрх (фото 2)Гоо сайхан: 3.1 Phillip Lim шоуны төрх (фото 3)Гоо сайхан: 3.1 Phillip Lim шоуны төрх (фото 4)

цааш үзэх