Хайх

Гоо сайхны чиг хандлага: Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ?

Гоо сайхны чиг хандлага: Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ?

Ойрын хугацаанд

Text: Buro.Mongolia


Зүүгүй, түрхдэг ботокс, илүү хөнгөн имплант, өтгөн үстэй болгох тарилга, үрчлээний эсрэг шинэ дүүргэгч гээд маш шинэлэг зүйлс биднийг хүлээж байна. Харин тэд хэзээнээс олон нийтийн хэрэглээ болохыг эндээс үзээрэй

Ирээдүйг бид үргэлж өндөр сэтгэгдэлтэйгээр төсөөлж, хүлээдэг билээ. Технологийн ачаар хүмүүсийн хүсч байсан зарим мөрөөдөл амьдрал дээр энгийн зүйл болсон байгаа ч бүтээгүй зүйлс чамгүй бий. Тийм болохоор зарим хүмүүс ирээдүйд бий болох өөрчлөлтийн мэдээг бүтэхгүй зүйл мэтээр хүлээж авдаг. Тэгэхдээ бид та бүхэнд энэ удаа гоо сайхны талбар дахь хязгааргүй олон фантази дотроос ойрын ирээдүйд хэрэгжих өндөр магадлалтай байгаа сүүлийн үеийн судалгаа, шинжэлгээний ололтуудаас танилцуулъя.

Үрчлээний эсрэг шинэ төрлийн дүүргэгч

Сүүлийн жилүүдэд арьс судлалын эмнэлэгүүдээр Рестилайн болон Ювидерм зэрэг Гиалурон хүчлийн арьс дүүргэгч тарилгууд ноёрхож байгаа билээ. Тэгвэл тун удахгүй илүү удаан тогтоцтой, илүү байгалийн "Algeness" хэмээх сонголт гарч ирэх юм байна. Энэхүү бодис нь агароза хэмээх байгалийн чихэр агуулсан гел бөгөөд далайн замагнаас гаргаж авдаг байна. Судалгаанаас үзэхэд энэ бодис нь гиалуроны хүчлээс удаан үйлчилдэг ба 12 сар хүртэл үр дүнгээ хадгалдаг гэнэ. Мөн ямар нэг харшил үзүүлэхгүй бөгөөд үр дүн нь тэр даруйдаа нүдэнд харагдана. Энэ одоогоор Европын зах зээлд нэвтэрсэн байгаа ба 2017 оноос эхлэн Америкийн зах зээлд гарна.

Гоо сайхны чиг хандлага: Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? (фото 1)

Сормуусны шинэ цавуу

Дун хорхой болон хясаа нь гоо сайхны салбарт чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Учир нь дун хорхой цавуулаг бодис ялгаруулдаг бөгөөд усанд уусдаггүй, амархан ховхордоггүй чанартай тул сормуус болон хумсны цавуунд хувьсал хийх гэнэ. Индиана мужийн Уэст-Лафейетт хотод байрлах Пердью их сургуулийн инженер болон химичдийн баг сормуус болон акрил хумс залгахад зохимжтой аюулгүй цавуу гарган авчээ. Тиймээс удаан тогтоцтой, байгалийн цавуу ирэх таван жилд багтаж зах зээлд гарах боломжтой болж байна.

Гоо сайхны чиг хандлага: Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? (фото 2)

Ирээдүйн хумсны урлаг

Таны хүссэн дүрсийг хэдхэн минутанд хумсан дээр тань шивж өгдөг робот бий болно гээд төсөөлдөө. Тэгвэл Чикагогийн их сургуулийн төгсөгч При Валия, роботын инженер Кейси Шульц нар Nailbot нэртэй шинэ төхөөрөмж бүтээлээ. Энэ төхөөрөмж нь нэг төрлийн хумсны "хэвлэгч машин" бөгөөд гар утсан дээрээ апп суулгаад л зураг, эможи зэрэг хүссэн дүрсээ хумсан дээрээ буулгах боломжтой. Энэхүү бүтээл нь 2016 оны намар гэхэд хэрэглэгчдийн гар дээр очно. 

Гоо сайхны чиг хандлага: Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? (фото 3)

Зүүгүй ботокс

Одоогийн байдлаар Ботокс, Диспорт, Ксеомин гэх гурван төрлийн ботокс байгаа. Энэ аргууд бүгд зүү ашигладагаараа нийтлэг чанартай. Ботокс булчин суллаж, үрчлээ тэнийлгэдэг учраас хүмүүс их хошуурдаг ч тариа хийх явцад арьс гэмтэж болзошгүй байдаг. Харин удахгүй 2019 онд "DaxibotulinumtoxinA Topical Gel" гэх түрхдэг гел гарч энэ байдал өөрчлөгдөх нь ээ. Гэхдээ тэр үед үүнийг гэртээ өөрөө түрхчихнэ гэж баярлах хэрэггүй. Заавал эмчийн хяналтан дор энэ аргыг хэрэглэх юм байна.

Гоо сайхны чиг хандлага: Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? (фото 4)

Өтгөн үстэй болгох тарилга

Дэлхий даяар эр, эмгүй маш олон хүнд үс уналтын асуудал тулгарч  байгаа  ч үүний эсрэг тэмцэж хялбар арга алга л байна. Тэгвэл энэ байдлыг эрс өөрчлөхөөр Histogen компани "Hair Stimulating Complex" гэх бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөжээ. Энэ бүтээгдэхүүн нь шинэ үсний уутанцар үүсгэж, үсний ургалтыг дэмжих үйлчилгээтэй серум юм байна. Туршилтын үр дүн гайхалтай сайн гарсан бөгөөд тун удахгүй үйлдвэрлэгдэж эхлэх юм байна.

Гоо сайхны чиг хандлага: Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? (фото 5)

Илүү хөнгөн хөхний имплант

Хөх томруулах мэс засал олон жилийн турш эрэлттэй хэвээр байна. Гэхдээ хэдий чинээ имплантын хэмжээ том байна, төдий чинээ цээжин хэсэгт ачаалал өгч улмаар хүнд оргих, унжих, нуруунд өвдөлт өгөх зэрэг муу үр дагавар гардаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр Израйлийн B&B Biotechnology компани B-Lite хэмээх гел хэлбэрийн имплант зохион бүтээжээ. Энэхүү имплант нь ердийн имплантаас 30%-аар хөнгөн бөгөөд Nasa сансрын хөлгөө хөнгөн болгоход ашигладаг технологитой адил аргаар хийгдсэн гэнэ. Одоогийн байдлаар имплантыг Европт танилцуулаад байгаа бөгөөд дэлхийн тавцанд гарч ирэхэд дахин хоёр жил хүртэлх хугацаа шаардагдах аж.

цааш үзэх