Хайх

Ирэх намрын гоо сайхны 12 тренд

Ирэх намрын гоо сайхны 12 тренд

Готик хэв маяг vs байгалийн гоо үзэсгэлэн

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Шинэ намар-өвлийн улиралд нүүр хувиргагчид бидэнд олон өнгийн уруулын будаг ба нүдний контуртай туршилт хийхийг зөвшөөрч байна. Түүнчлэн үсэндээ байгалийн өнгө оруулж, аль болох замбараагүй үс засалт хийхийг зөвлөж байна

Гэрэлтсэн арьс

Нүүрний арьсаа ямар ч улиралд үргэлж эрүүл ба үзэсгэлэнтэй харагдуулж, өөрөөсөө гэрэл цацруулаарай. Үүнд гялалзсан эффекттэй суурь тос, хагас гэрэлтсэн хөнгөн крем, highlighter, болон алтлаг туяатай нүдний тень танд туслах болно.

Smoky eyes

Энэхүү будалт нь нүдийг хурц бөгөөд нууцлаг болгож өгдөг. Smoky eyes-ийг бараан саарлаас эхлээд хар-ягаан хүртэл маш олон төрлийн өнгөөр бөгөөд "хаваастай" эсвэл энгийн гээд хүссэн хэв маягаараа будаж болно.

Хамаг анхаарал хөмсөг дээр

Өтгөн бөгөөд сайн арчилсан хөмсөг хүмүүсийн анхаарлыг таны нүд рүү аваачдаг. Нүүр хувиргагчид хөмсөгнийхөө хэлбэрийг олон төрлөөр будаж үзэхийг санал болгож байна. Шулуун, бага зэрэг тахийсан эсвэл дугуй зэргээс өөрт хамгийн тохиромжтойгоо сонгоорой.

Тод уруулын будаг

Намрын улиралд хүссэн өнгөөрөө уруулаа будаарай. Хүрэн улаан, тод улаан, зөөлөн ягаан, цайвар шаргал гээд олон сонголт бий.

Байгалийн өнгөтэй үс

"Байгалиас заяасан үсний өнгө маань бидэнд хамгийн ихээр зохидог"  гэж стилистүүд ярьж байна. Chloé, Chanel, Hugo Boss, Vera Wang брэндүүдийн загварын тайз дээр энэ тренд ноёрхлоо.

Голоороо хуваагдсан үс

Томоохон брэндүүд 1970-аад оны сэдвийг үргэлжлүүлсээр байна. Balmain, Versace, Etro, Carven нар намар-өвлийн улиралд голоороо хуваагдсан энгийн үс засалтыг тодотголоо.

Өнгийн хүрээлэгч

Дээд бас доод зовхио өнгө өнгийн харандаа ба контураар хүрээлж, нүдээ эрвээхийний далавч мэт өнгөлөг болгоорой. Энэ трендэд ганцхан дүрэм бий. Хүрээлэгчийнхээ өнгийг хувцастайгаа өнгө дагуу сонгох хэрэгтэй.

Үсний чимэглэл

Үсний чимэглэл нь илүү нямбай төрх бүрдүүлэхэд туслана. Дизайнерууд шинэ улиралд төрөл бүрийн хэв маягтай чимэглэлүүдийг санал болгож байна. Versace 1970-аад оны стильтэй толгойны уяа, Michael Kors үл үзэгдэгч үсний боолт, Isola Marras алчуур, харин Dolce & Gabbana цэцгэн чимэглэл танилцууллаа.

Ургасан чёлк

Нүдний түвшинд ирсэн, бага зэргийн урт чёлк намрын улиралд загварлаг байна. Шулуун эсвэл далий, өтгөн эсвэл шингэн гээд ямар ч төрлийн хэв маягтай байж болно.

Готик гоо үзэсгэлэн

Цайвар арьстай, тод бараан өнгийн уруулын будагтай бүсгүйчүүд Prada, Bottega Veneta ба Marni-гийн тайзаар алхлаа. Үүн дээр сум хэлбэрийн өргөн контур, смоки будалт нэмчихвэл үдэшлэгт зориулагдсан төгс төрх болно.

Nude будалт

Nude будалт сүүлийн хэдэн улирлын турш тасралтгүй "моод"-нд орж байна. Эрүүл арьсны өнгө, гэрэлтсэн харц, бага зэрэг замбараагүй үс засалт зэрэг нь энэхүү төрхийн гол элементүүд юм. Нүүр будалт хийхдээ гялалзсан эффекттэй суурь тос эсвэл крем түрхэж, нүднийхээ хөхөрсөн хэсгийг өө дарагчаар дарахад л хангалттай. Үс үргэлж цэвэрхэн, харин үсний засалт замбараагүй хэв маягтай байх хэрэгтэй.

Гэгээлэг маникюр

Тод ба бараан өнгөнүүдийн оронд зөөлөн, хагас гэрэлтсэн, арьсны туяатай ойролцоо өнгөнүүд сонгоорой. Цэмцгэр харагдах болно.

Ирэх намрын гоо сайхны 12 тренд (фото 1)

 

цааш үзэх