Хайх

Хавчаар, тууз ба чимэглэл: Зуны үс засалтад зориулсан шилдэг аксесуарууд

Загварын тайзууд дээр үзэгдсэн шилдэг аксесуарууд

Цэцгэн хэлбэртэй хавчаар

Dolce & Gabbana брэнд сүүлийн хэд, хэдэн улирлын турш үсээ төмөр хүрээ, титэм болон цэцгэн хэлбэртэй хавчаар гэх зэрэг том аксесуаруудаар чимэхийг санал болгож байна. Цайвар ягаан эсвэл дарсан ягаан өнгийн цэцэг хамгаас үзэсгэлэнтэй харагдах болно.

Хавчаар, тууз ба чимэглэл: Зуны үс засалтад зориулсан шилдэг аксесуарууд (фото 1)

Тууз

Туузны ачаар үсээ маш энгийн атлаа нэгэн зэрэг эмэгтэйлэг байдлаар чимж болно. Богино эсвэл дундаж үстэй бүсгүйчүүд туузыг толгойгоо тойруулан ороож, харин урт үстэй бүсгүйчүүд боосон эсвэл сүлжсэн үсээ туузаар зангидаарай.

Хавчаар, тууз ба чимэглэл: Зуны үс засалтад зориулсан шилдэг аксесуарууд (фото 2)

Хавчаар

Marchesa ба Bottega Veneta брэндүүд энэ зун үсээ уулын болор чулуутай хавчаараар чимэхийг зөвлөж байна. Харин илүү энгийн хувилбарыг Fendi бa Ashley Williams загварын ордууд танилцууллаа. Тэд чихрэн хэлбэртэй эсвэл бичигтэй хавчаар онцолсон юм.



Толгойн хүрээ

Ургамлын сэдэвтэй төмөрлөг хүрээнүүд ямар ч төрлийн үсэнд сайхан зохидог. Ийм зэргийн аксесуар нь мөн ямар ч төрхийг илүү анхаарал татам болгодог.

Хавчаар, тууз ба чимэглэл: Зуны үс засалтад зориулсан шилдэг аксесуарууд (фото 3)

Толгойн алчуур


Стилистүүдийн хамгийн дуртай акесуаруудын нэг болох толгойн алчуур нь одоо хүртэл загварлаг хэвээр байна. Энэ аксесуарыг хавар-зун 2017 улиралд Louis Vuitton, Maison Margiela, Elie Saab ба Anya Hindmarch брэндүүд онцоллоо.

Хавчаар, тууз ба чимэглэл: Зуны үс засалтад зориулсан шилдэг аксесуарууд (фото 4)

Эрвээхий зангилаа

Энэ улиралд Gucci ба Dolce & Gabbana брэндүүд аварга том хэмжээтэй эрвээхий зангилаагаар загвар өмсөгчдийн үсийг гоёлоо.

Хавчаар, тууз ба чимэглэл: Зуны үс засалтад зориулсан шилдэг аксесуарууд (фото 5)

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх