Хайх

Хичээл зүтгэл гаргаагүй, энгийн үс засалт Оскар дээрх хамгийн том тренд байлаа

Хичээл зүтгэл гаргаагүй, энгийн үс засалт Оскар дээрх хамгийн том тренд байлаа

Алдартнуудын үсчин уг трендийг тайлбарлалаа

Text: Buro.Mongolia


Зураг:

2018 оны Оскарын улаан хивс орчин цагийн нийгмийн чиг хандлагыг харуулсан гэдгийг Нью-Йоркд суурьшдаг алдартнуудын үсчин Харри Жош онцоллоо. "Бид энэ удаад маш даруухан Оскарын наадмыг олж харлаа. Хувцаслалт, нүүр будалт болоод үс засалт дээр эрсдэлтэй алхам хийсэн хүн бараг байсангүй" хэмээн Жош хэлсэн юм.

Эмма Стоуны ташуу хуваалттай, гялалзсан шулуун үс, Гал Гадотын франц маягийн энгийн овоолсон үс, Марго Роббигийн сул долгионтой үс гээд алдартнууд ерөнхийдөө байгалийн шийдэлтэй, хичээл зүтгэл гаргаагүй засалт сонгосон байлаа. Бид яг одоо шуугиан үймээнтэй, улс төржсөн нийгэмд амьдарч байгаа бөгөөд Холливүүдийнхэн ч мөн адил энэ уур амьсгалыг илтгэж байна.

"Энэ нь маш зөв сонголт юм. Яг одоо дэлхийд, тэр дундаа АНУ-д олон хүнд үйл явдлууд өрнөж байна. Одоо ‘намайг хараач' гэсэн утгатай нүсэр, сүрлэг засалт хийх цаг биш. Илүү энгийн, эрсдэлгүй атлаа шик засалт сонгох нь хамгийн оновчтой байх болно. Оскар дээрх бүсгүйчүүд бүгд маш орчин үеийн бөгөөд хүчирхэг харагдаж байсан" гэж Харри Жош нэмж хэллээ.

Хичээл зүтгэл гаргаагүй, энгийн үс засалт Оскар дээрх хамгийн том тренд байлаа (фото 1)

Хичээл зүтгэл гаргаагүй, энгийн үс засалт Оскар дээрх хамгийн том тренд байлаа (фото 2)

Хичээл зүтгэл гаргаагүй, энгийн үс засалт Оскар дээрх хамгийн том тренд байлаа (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх