Хайх

Үс засалтын шинэ тренд: "Glass hair" буюу "шилэн үс" гэж юу вэ?

Гэрийн нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой

Үс засалтын шинэ тренд: "Glass hair" буюу "шилэн үс" гэж юу вэ?

Text: Бюро 24/7

"Glass hair" буюу "шилэн үс" гэдэг нь шил мэт гялалзаж харагдах тэгш боб тайралтыг нэрлэж байгаа бөгөөд алдартнууд уг засалтыг шаргал үснээс илүү таашааж байна. Үнэнийг хэлэхэд "Glass hair" гэдэг нь тийм ч шинэ ойлголт биш бөгөөд хамгийн анх алдарт үсчин Видал Сассун 1960-аад оны үед дэлгэрүүлж байжээ.

Дашрамд дурдахад шилэн үс засалтыг үсний серум, гялалзуулагч цацлага зэрэг нэмэлт бүтээгдэхүүний тусламжтайгаар гэрийн нөхцөлд хийж болох давуу талтай. Tүүнчлэн эрүүл гялалзсан байдлаас гадна үсний тайралт өөгүй, тэгш хэмтэй байх нь чухал юм.

"Ямар ч төрлийн үсэнд шилэн үс засалтыг хийж болох бөгөөд уг засалтыг хийхдээ усан суурьтай бүтээгдэхүүнээс татгалзаарай. Учир нь усан суурьтай бүтээгдэхүүн үсний хөвсгөр байдлыг нэмэгдүүлдэг" хэмээн алдартнуудын үсчин Николь Ньюленд ярьлаа. Түүнчлэн блоггер Оливия Палермо өөрийн блогтоо гэрийн нөхцөлд хэрхэн "шилэн үс"-тэй болох аргыг хуваалцжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх