Хайх

Шинэлэг санаа: Тугалган цаастай нүдний будалт

Шинэлэг санаа: Тугалган цаастай нүдний будалт

Алтаар бүрхэгдсэн нүд

Text: Бюро 24/7

Намар-өвөл 2018 загварын шоунд зориулж Ulla Johnson брэндийн нүүр хувиргагч Роми Солеймани нүдийг "алтаар бүрхэх" нэгэн шинэлэг санаа гаргажээ. Тодруулбал тэрээр загвар өмсөгчдийн зовхин дээр алтлаг өнгийн тугалган цаас наасан байлаа.

Алтлаг, мөнгөлөг эсвэл өөр ямар нэгэн төмөрлөг өнгийн тугалган цаасыг номын дэлгүүрийн бичиг хэргийн хэсгээс эсвэл зураачдад зориулагдсан дэлгүүрүүдээс олох боломжтой. Эдгээр газруудад ихэвчлэн жижиг хэмжээтэй, маш нимгэн тугалган цаас борлуулагддаг тул нүдний будалт хийхэд хамгаас тохиромжтой. Тугалган цаасыг наахаас өмнө эхлээд зовхин дээрээ чийгшүүлэгч тос, тослог бүтэцтэй тень эсвэл саатай будганд зориулагдсан тусгай праймер түрхэх хэрэгтэй. Тусгай праймерыг харин мэргэжлийн будалтын косметик бүтээгдэхүүнүүд худалдаалдаг брэндүүдээс олж аваарай. Ингээд шаардлагатай суурийг тавьсны дараагаар тугалган цаасыг чимхүүрийн тусламжтайгаар жижиг хэсгүүдэд хуваан зовхин дээр наагаарай.

 

 

Нүүрний бусад хэсгийг аль болох байгаагаар нь, байгалийн эффекттэй үлдээх хэрэгтэй. Хагас тунгалаг, матт бүтэцтэй суурь крем тавьж, хөнгөн хацар өнгөлөгч түрхэхэд л хангалттай. Мөн уруулан дээрээ цайвар өнгийн будаг эсвэл чийгшүүлэх үйлчилгээтэй өнгөлөгч түрхэхэд л таны будалт бэлэн болох юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх