Хайх

Смоки будалтыг орлуулах зургаан өвөрмөц хувилбар

Бусдаас нэг алхмаар түрүүлдэг, өвөрмөц, зоригтой бүсгүй таны анхааралд

Смоки будалтыг орлуулах зургаан өвөрмөц хувилбар

Text: Бюро 24/7

Чамархай хүртэл үргэлжлэх тень

Нэг хэсэг мэргэжлийн нүүр хувиргагчид томоохон брэндүүдийн загварын шоунд зориулж моделиудын нүүрийг төрөл бүрийн наалт, чимэглэлээр гоён, нарийн ажиллагаатай будалт хийдэг байсан бол, одоо тэд эргээд энгийн тень ашиглахыг илүүд үздэг болжээ. Givenchy-гийн загварын шоуны үндсэн нүүр хувиргагчаар алдарт Пэт Макграт ажилласан бөгөөд тэрээр загвар өмсөгчдийн дээд зовхийг бүхэлд нь саарал-бор өнгийн тослог тениэр будаж, тенийг чамархай ба үсний ургалтын хэсэг хүртэл үргэлжлүүлсэн байлаа.

Смоки будалтыг орлуулах зургаан өвөрмөц хувилбар (фото 1)

Хоосон смоки будалт

Өнгөцхөн харахад, тэр тусмаа тухайн загвар өмсөгч нүдээ нээсэн байх үед ажиглахад энэхүү будалт нь сонгодог смоки шиг харагдах болно. Гэхдээ үнэн хэрэгтээ нүүр хувиргагчид уг будалтыг хийхдээ зовхины хөдөлгөөнтэй хэсгийг будаагүй хоосон үлдээсэн тул бид үүнийг "хоосон смоки" хэмээн нэрлэж байгаа юм.

Смоки будалтыг орлуулах зургаан өвөрмөц хувилбар (фото 2)

Нарийн зурааснууд

Anthony Vaccarello брэндийн загварын шоун дээр үзэгдсэн хайхрамжгүй бөгөөд нарийхан, хоорондоо тэгш хэмтэй зурааснууд энгийн контур эсвэл смоки будалтыг орлуулах нэгэн шинэлэг санаа болж өглөө. Энэхүү будалтыг хийхдээ фломастер бүтэцтэй контур эсвэл будагтай утас ашиглах нь хамгийн хялбар арга байх болно.

Смоки будалтыг орлуулах зургаан өвөрмөц хувилбар (фото 3)

Зовхин дээрх гивлүүр

Холоос харахад энэ будалт нь яг л утаа, манан мэт маш өвөрмөц харагдана. Мэргэжлийн нүүр хувиргагч Том Пешогийн сэдсэн "гивлүүр" будалтыг хийхэд тослог тень, спонж болон торон бүтэцтэй цоолтуур хэрэг болно.

Смоки будалтыг орлуулах зургаан өвөрмөц хувилбар (фото 4)

Зовхин дээрх хайхрамжгүй зурааснууд

Fendi брэндийн намар-өвөл 2015 улирлын шоун дээрх нүүр будалт одоо хүртэл загварын салбарт ашиглагдсаар байна. Өтгөн будсан сормуус, сормууснаас будагны ор мөр гарсан мэт өргөн хайхрамжгүй зурааснууд нүдийг тодотгохын хажуугаар өдөр тутамд хэрэгжүүлж болох өвөрмөц дүр төрх бий болгоно. Ийм төрлийн будалт хийхдээ нүүрний бусад хэсгийг аль болох будаггүй, байгалийн хэвээр нь үлдээх хэрэгтэй.

Смоки будалтыг орлуулах зургаан өвөрмөц хувилбар (фото 5)

Хөмсгөн дээрх саа


Giambattista Valli-гийн загварын шоунд зориулж нүүр хувиргагч Вэл Гарланд моделиудын хөмсөгний доод хэсэгт тод өнгийн өргөн зураас зурж, дээр нь жижиг ширхэгтэй саа түрхсэн байлаа. Ингэхдээ Вэл зовхины хөдөлгөөнтэй хэсэгт будаг хүргээгүй тул загвар өмсөгчдийн ерөнхий төрх тийм ч хурц байгаагүй юм.

Смоки будалтыг орлуулах зургаан өвөрмөц хувилбар (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх