Хайх

Өвлийн улирлын шилдэг үсний өнгүүд

Өвлийн улирлын шилдэг үсний өнгүүд

Өөрчлөлт хийх цаг

Text: Ө.Тодгэрэл


Өвлийн хүйтэн улиралд бид ихэвчлэн хар бараан өнгийн олон давхар хувцас өмсөж, хоорондоо “уусч”, хүмүүсийн анхаарлыг татах нь багасгадаг билээ. Энэ үед бидний төрхийг хормын зуур сэргээж чадах ганц зүйл бол баялаг туяатай, бусдаас өвөрмөц, гайхалтай сайхан үсний өнгө байдаг юм. Тэгэхээр энэ өвөл ямар өнгөнүүд моодонд орж байна вэ?

Дөл мэт улбар шар

Өвлийн улирлын шилдэг үсний өнгүүд (фото 1)

Бага зэрэг бор туяатай гүн улбар шар өнгийн үс царайнд дулаан туяа нэмж, илүү залуу харагдуулдаг. Ямар ч өнгийн хувцастай сайхан зохицох энэхүү өнгө нь өдөр тутамд ба үдшийн гараанд тохиромжтой, энгийн атлаа анхаарал татам сонголт юм.

 

Бор шаргал

Өвлийн улирлын шилдэг үсний өнгүүд (фото 2)

Жижи Хадидын сонгосон бор ба алтлаг шаргалын хоорондох өнгө намар-өвөл улирлын хамгийн тренди сонголтоор тодроод байна. Загвар өмсөгч бүсгүй өөрийн алдарт Калифорниягийн наран шарлагын газарт алтлаг шар өнгийг хэдэн хувь бууруулж ийм төгс өнгө гаргаж авчээ.

 

Цагаан саарал

Өвлийн улирлын шилдэг үсний өнгүүд (фото 3)

Өвлийн улирлын цасан хатан болохыг хүсвэл Кайли Женнерийн санал болгох цагаан саарал өнгийг туршаад үзээрэй.

 

Мокка бор

Өвлийн улирлын шилдэг үсний өнгүүд (фото 4)

Хүйтэн улиралд үсээ заавал бараан өнгөөр будах хэрэгтэй гэсэн дүрэм байхгүй. Дулаан туяатай мокка бор өнгө царайг зөөллөж өгөхөөс гадна мөн зуны улирал ойртоход цайвар өнгө рүү илүү хялбар шилжих юм.

 

Интоор улаан

Өвлийн улирлын шилдэг үсний өнгүүд (фото 5)

Мэдээж хэрэг энэ бол зоригтой нэгний сонголт. Анх харахад энэ нь хэтэрхий этгээд өнгө мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ интоорын улаан нь төрөл бүрийн өнгийн арьсанд зохидог нийтлэг өнгө юм.

 

Байгалийн хар

Өвлийн улирлын шилдэг үсний өнгүүд (фото 6)

Өөрсдийн байгалийн үсний өнгөөрөө гоёхыг илүүд үзэх болсон алдартнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэр дундаа зөөлөн хар өнгийн үстэй бүсгүйчүүд ямар нэгэн хичээл зүтгэл гаргалгүйгээр сайхан харагдаж байна.

 

Ягаан алт

Өвлийн улирлын шилдэг үсний өнгүүд (фото 7)

Анимэ хүүхэлдэйн кинонд гардаг ягаан өнгийн үснээс нэг хувиар цайвар энэхүү өнгө нь бага зэрэг алтлаг туяатай гэдгээрээ онцгой юм. Хилари Дафф, Кайли Женнер ба Эль Фаннингаас жишээ аваарай.

 

Сомбре

Өвлийн улирлын шилдэг үсний өнгүүд (фото 8)

Soft Ombré буюу зөөлөн омбре нь илүү зөөлөн, байгалийн туяатай уусмал будалт юм. Уг хэсгээрээ бараан ба үзүүр хэсгээрээ цайвар өнгөтэй энэ будалт царайнд төгс гэрэл нэмдэг, өвлийн улиралд хамгийн тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

 

цааш үзэх