Хайх

Яг одоо тренд болж буй үсний аксесуарууд

Яг одоо тренд болж буй үсний аксесуарууд

Ямар үсний хавчаар, боолт, обруч зүүх вэ?

Text: Buro.Mongolia


"Аалзан" хавчаар

80 ба 90-ээд онуудад алдартай байсан "аалзан" хавчаарыг Redken брэндийн бүтээлч захирал Гвидо Палау Alexander Wang-ын загварын шоуны үеэр тайзнаа гаргаснаар эргээд моданд орууллаа. Үсээ хойш гөлгөр болгон самнаж, том хэмжээтэй "аалзан" хавчаараар тогтоох нь хамгийн загварлаг шийдэл байх болно.

Шигтгээтэй хавчаар

Шигтгээтэй төмөр хавчаарууд ямар ч хэлбэр, хэмжээтэй байж болно. Dolce & Gabbana брэндийн загварын шоу дээрх шиг урт нарийхан, эсвэл Ashley Williams брэндийнх шиг сонирхолтой үг хэлбэрийн гээд энэ улирлын сонголт маш өргөн байна.

Даавуун боолт

Даавуун материалаар бүрхэгдсэн резинэн боолтууд Mansur Gavriel ба Balenciaga брэндүүдийн ачаар эргээд бидний анхааралд өртсөн. Стилистүүд үсээ маш энгийн байдлаар толгойн доод хэсэгт сул боохыг зөвлөж байна.

Яг одоо тренд болж буй үсний аксесуарууд (фото 1)

Обруч

Tom Ford-ын санал болгосон шиг хар өнгийн маш өргөн обруч задгай тавьсан эсвэл боосон гээд ямар ч үс засалтанд сайхан зохино. Мөн Prabal Gurung-ийн шоу дээрх шиг зиг заг хэлбэрийн обруч бидэнд 90-ээд оны минимал стилийг хэрэгжүүлэхэд тусална.

Хатгадаг хавчаар

Өмнө нь бид үл үзэгдэх зориулалттай, илүү дутуу детальгүй хатгадаг хавчаараар үсээ тогтоодог байсан бол шинэ улиралд хавчаар тань эсрэгээрээ анхаарал татам, гоёмсог байх учиртай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх