Хайх

Завгүй ба залхуу хүмүүст зориулсан маникюрын шинэ тренд

Завгүй ба залхуу хүмүүст зориулсан маникюрын шинэ тренд

Хумсны бөгж

Text: Бюро 24/7

Instagram олон нийтийн сүлжээнд nail_unistella нэрээрээ алдаршсан нейл-артист Парк Ёнкянг маникюр хийлгэсэн мэт харагдах хумсны бөгж гаргажээ. Тэрээр энэхүү бөгжөө Unistella Jewelry брэндийнхээ нэр дор гаргасан бөгөөд тэр бүр салон орж амждаггүй завгүй хүмүүст зориулсан гэнэ. Одоогоор алт болон мөнгөөр хийгдсэн дөрвөн төрлийн загвар худалдаанд гарсан ба Өмнөд Солонгосын алдартнууд, загварын блогеруудын дунд уг тренд аль хэдийнээ хүчээ авжээ.

Дашрамд дурдахад ихэнх хумс будалтын трендүүд Парк Ёнкянгийн санаануудаас эхэлдэг ба тэрээр тугалган цаас, төмөр утас зэрэг сонирхолтой зүйлсийг будалтдаа ашигладаг байна.

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх