Хайх

\"Алтан бийр 11\" үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд

"Алтан бийр 11" үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд

Харьцуулалт хийцгээе

Text: Ж.Чинбат


Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны Залуу уран бүтээлчдийн нэгдлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Алтан бийр үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголд зураач, урчууд ямар чиг хандлагатай уран бүтээл туурвиж байгааг багцлан харах боломжтой "Алтан Бийр", "Намар", "Оны шилдэг бүтээл" гэх зэрэг үзэсгэлэн МУЭ-ийн хорооноос уламжлал болгон гаргадаг. Энэ удаад дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд "Алтан бийр 11" үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болохоор нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 100 орчим уран бүтээлчийн 120 гаруй  шинэ ажлууд дэлгэгдсэн байна. Эдгээр уран бүтээлчдээс Б.Орхонтуулын "Нисдэг нь ..." гэх нэртэй зураг шилдэг бүтээлээр шалгарчээ. "Алтан бийр 11" үзэсгэлэнд шилдэгээр шалгарсан зураач Б.Орхонтуул МУЭ-ийн хорооны Урлангийн байранд нэг жил ажиллах эрх, мөнгөн шагнал, Сувд арт галерей, Ninth Art Gallery-д тус бүр нэг удаа үзэсгэлэн гаргах эрхээр шагнагдсан байна. 

"Алтан бийр 11" үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 1)

Хэдийгээр үзэсгэлэн шинэ бүтээлүүдээс бүрдсэн байх боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарсан бусад "Оны шилдэг бүтээл 2016",   "Алтан бийр 10" үзэсгэлэнгүүдтэй нэлээн адил уур амьсгалтай болжээ. Өмнө нь олон нийтэд танилцуулагдсан зургуудтай төстэй сэдэв энэ удаагийн үзэсгэлэнд олон орсон харагдана. Үүнийг үзэгч та бүхэн өмнөх үзэсгэлэнгүүдтэй харьцуулж харах боломжтой. Нөгөө талаар цаашид тогтмол зохион байгуулагдах уламжлалт үзэсгэлэнг ямар нэг сэдэв, урсгал, төрлөөр нь ангилж, зөвхөн тухайн үзэсгэлэнд зориулж уран бүтээлчдийг сонгож урьдаг, удаан хугацаанд бэлтгэсэн концепцтэй гаргавал илүү сонирхолтой байх болов уу гэж бодогдож байлаа.

Харин уран бүтээлчдийн зургуудыг дангаар нь авч үзвэл өөрийн гэсэн бие даасан ертөнц, өгүүлэмжтэй бүтээл цөөнгүй үзэгдсэн юм. Тэднийг илүү ойроос мэдэрч, зураас бичилтийн нарийн ажиллагаа болон өнгөний зохицлыг нь харахыг хүсвэл та Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд зочлоорой.

цааш үзэх