Хайх

Бенжамен Мильпье Парисын дуурийн театрын уран сайхны удирдаачийн ажлаа хүлээлгэн өгнө

Бенжамен Мильпье Парисын дуурийн театрын уран сайхны удирдаачийн ажлаа хүлээлгэн өгнө

Хувийн асуудлаар

Text: Б.Амина


Зураг:

Бүжигчин, балетмейстер Бенжамен Мильпье Парисын дуурь бүжгийн театрын удирдлагын ажлаасаа татгалзаж, гаргасан шийдвэрээ хувийн асуудалтайгаа холбон тайлбарлалаа

Парисын Дуурь бүжгийн театрын балетын бүжигчдын уран сайхны удирдаач Бенжамен Мильпье 2014 оны нэгдүгээр сараас ажлаа хүлээн авсан билээ. Харин тэрбээр саяхан өөрийн Twitter хуудсаараа дамжуулан ажлаа хүлээлгэн өгөх болсноо мэдэгдэж, тайлбарт нь бүх цагаа өөрийн уран бүтээлдээ зориулахыг хүсч байгаа гэж бичжээ. Бенжамен Мильпьег орлох хүн аль хэдийнэ тодорхой болсон бөгөөд балетын бүжигчин Орели Дюпон халааг нь авах юм байна. 

Дашрамд дурдахад Парист энэ сарын 20-ныг дуустал Мильпьегийн дэглэсэн балет тоглогдож байгаа.

 

цааш үзэх