Хайх

Большой театр шинэ найруулагчтай болно

Большой театр шинэ найруулагчтай болно

Уран сайхны найруулагч

Text: Б.Энхжин


Зураг:

Большой театрын балетын жүжигчид Ла Скала театрын найруулагч Махар Вазиевыг авчран, удирдуулах болсноо зарлажээ

Сонгодог урлагийн хамгийн гол театруудын нэг ирэх 2016 оны гуравдугаар сард шинэхэн найруулагчтай болох нь ээ. Энэхүү албан тушаалд байгаа Сергей Филины гэрээ ирэх гуравдугаар сард дуусах бөгөөд түүний оронд одоо Миланы Ла Скала театрын найруулагчаар ажиллаж буй Махар Вазиев ажиллах юм. Вазиев Ла Скалагийн балетын жүжигчдийг удирдахаасаа өмнө Мариинский театрт 13 жилийн турш ажилласан ба "Жизель"-ийн Альберт, "Хунт нуур"-ын Зигфрид, "Дон Кихот"-ын Базилягийн дүрд тоглож байжээ. Өмнө нь Махар Вазиевыг Большой театрын балетын жүжигчдийг удирдах саналыг нэг бус удаа тавьж байсан юм. Большой театрын ерөнхий найруулагч Владимир Урин Филинд мөн адил санал тавьжээ. Филин гуравдугаар сарын 17-оос өмнө шийдвэрээ гаргавал театртаа үлдэх боломжтой бөгөөд  тэд боломжит нөхцөлүүдийг харж байж шийдэх ажээ.

Большой театр шинэ найруулагчтай болно (фото 1)

цааш үзэх