Хайх

Дэлхийн хамгийн том дижитал үзэсгэлэн: \"Фрида Калогийн төрхүүд\"

Дэлхийн хамгийн том дижитал үзэсгэлэн: "Фрида Калогийн төрхүүд"

800 орчим бүтээлийг нэг дороос

Text: Buro.Mongolia


Зураг:

Google компани Mексик гаралтай уран бүтээлч Фрида Калогийн уран бүтээл болон амьдралыг харуулсан Faces of Frida нэртэй онлайн үзэсгэлэнг танилцууллаа. Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн хамгийн том дижитал үзэсгэлэн гэгдэж байгаа юм.

Учир нь тус үзэсгэлэнг нээхийн тулд долоон орны 33 музейтэй хамтран ажиллаж, Фридагийн 800 орчим бүтээлийг цуглуулжээ. Үзэсгэлэнд багтсан бүтээлүүдийг уран зургийн тусгай камераар дарсан тул зургуудыг томруулан, нарийн элементүүдтэй нь танилцаж болно гэсэн үг юм.Дэлхийн хамгийн том дижитал үзэсгэлэн: "Фрида Калогийн төрхүүд" (фото 1)

Түүнчлэн тус үзэсгэлэнд Фрида Калогийн амьдарч байсан алдарт "Цэнхэр байшин", эдэлж хэрэглэж байсан хувцас, хувийн гэрэл зураг, захиа зэрэг багтсан учир үзэгчид Фридатай хувь хүн талаас нь танилцах боломжтой юм.

Хэрэв та үзэсгэлэнгээр зочлохыг хүсвэл Google Arts and Culture аппыг суулгахад хангалттай бөгөөд ямар ч үнэ төлбөргүй гэдгийг дуулгахад таатай байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх