Хайх

Дижитал урлагийн өргөн чөлөөнд тавтай морил

Дижитал урлагийн өргөн чөлөөнд тавтай морил

Танд таалагдах зураачаа олоорой

Text: Ж.Чинбат


Монголын дүрслэх урлагийг олон улсад сурталчлах зорилготой цахим хуудас ажиллаж байна. Тэдний санд сүүлийн хоёр жилд галерейнуудад гарсан үзэсгэлэнгийн гол гол бүтээлүүд бий

Үзэсгэлэнд бүтээлээ дэлгэнэ гэдэг уран бүтээлч, үзэгч хоёрын санаа бодол хоёр учрах хамгийн гол гүүр юм. Харин энэ боломж хугацаатай байдаг нь жаахан тоогүй. Галерейд дэлгэгдсэн бүтээлүүд 14 хоногоос нэг сарын хугацаанд л дэлгэгдээд буудаг бол www.artavenue.mn хуудсанд энэ төрлийн төрөлжсөн мэдээлэл илүү удаан хугацааны турш хадгалагдах боломжтой. Ингэснээр монголын дүрслэх урлаг сонирхогчид хэн, хаана, хэзээ ямар үзэсгэлэнд оролцсоныг сөхөж үзэх боломжтой. Сүүлийн жилүүдэд идэвхтэй уран бүтээл туурвисан зураачид ямар өнгө аяс, хэв маягтай зургууд зурж байсны тоймыг мөн эндээс хараарай. Гадаадын үзэгчдэд монголын дүрслэх урлагийг таниулан сурталчлах зорилготой энэхүү цахим хуудас цаашдаа онлайн дуудлага худалдаа хийх, зураач болон уран бүтээлчдийн талаар илүү их мэдээлэлтэй байхаар төлөвлөж буй талаар тус хуудасны үүсгэн байгуулагчдын нэг Ч.Одгэрэл мэдэгдлээ.

цааш үзэх