Хайх

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн

Түүнийг хэн байсныг харуулах “Frida Kahlo: Making Her Self Up” үзэсгэлэн

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн

Text: Бюро 24/7

Лондон дахь Виктория ба Альбертын музейд Мексикийн алдарт уран бүтээлч Фрида Калогийн "Frida Kahlo: Making Her Self Up" нэртэй үзэсгэлэн дэлгэгдэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн хөтөлбөрийг өмнө нь Александр Маккуин ба Вивьен Вествуд нарын үзэсгэлэнг эрхлэн гаргаж байсан Клэр Уилкокс хариуцан ажиллажээ. "Frida Kahlo: Making Her Self Up" үзэсгэлэнд өмнө нь зөвхөн уран бүтээлч бүсгүйн Мексик дахь "Хөх байшин"-д дэлгэгдэж байсан хувийн эд зүйлсийг танилцуулж буйгаараа онцлогтой.

Мөн уг үзэсгэлэнгийн дизайн дээр Gibson Thornley архитектурын компани ба дизайнер Том Скатт нар ажиллажээ. Тэд Фрида Кало болон Диего Ривера нарын амьдарч байсан "Хөх байшин"-г дахин бүтээх даалгаврыг амжилттай биелүүлсэн юм. Дизайнеруудын хэлснээр тэд "Хөх байшин"-г тэр чигт нь хуулбарлахыг хүсээгүй бөгөөд харин уг байшингийн архитектур ба ерөнхий стилиэс санаа авсан гэнэ.

Үзэсгэлэнд нэвтрэхэд эхлээд маш олон нуман хаалгатай хонгил хэлбэрийн орон зай угтах бөгөөд цааш явах тусам байгууламж нарийсч харагдана. Эдгээр хаалганууд дээр Фрида Калогийн даашинзын хээг дүрсэлж өгчээ. Хонгилын эцэст нэг нь орчин үеийн Европ стилийн хувцастай, нөгөөх нь уламжлалт Европ стилийн өмсгөлтэй хоёр манекен суусан цонх харагдана. Энэ нь алдарт уран бүтээлчийн "Хоёр Фрида" бүтээлийг илтгэж байгаа аж.

Музейн ханыг хөх өнгөөр будсан нь "Хөх байшин"-г илэрхийлж байгаа бол тод улбар шар өнгийн тааз нь эртний ацтекийн сүмийг илтгэнэ.

"Бид Фридагийн ихэнх хувцас, үнэт эдлэл, косметик мөн түүний тэмдэглэлийн дэвтрийн хуулбар, хөрөг зураг, гэрэл зургуудыг авчирсан. Бодит эд зүйлсийн тусламжтай Фрида Калогийн амьдралын дүр төрх, хувь хүнийг нь харуулахыг хичээсэн нь бидний гол зорилго байсан юм" гэж Клэр Уилкокс ярьжээ.

Түүнчлэн тус үзэсгэлэнд Фрида Калогийн зургаан ширхэг орны хуулбар дэлгэгдсэн бөгөөд эдгээр орнууд дээр түүний эдэлж, хэрэглэж байсан эд зүйлсийг өлгөн тавьжээ. Фрида Калог бага байхад эмч нар түүнд полиомиелит гэх өвчний онош тавьж байсан ба дараа нь мөн тэрээр гангрен буюу үхжих өвчний улмаас хөлийнхөө хэд, хэдэн хурууг тайруулсан байдаг. Тиймээс үзэсгэлэнд дэлгэгдсэн эд зүйлс дунд өвчний улмаас өмсөх шаардлагатай болсон тусгай гутал ба корсетууд ч танилцуулагджээ.

"Frida Kahlo: Making Her Self Up" үзэсгэлэн нь зөвхөн Фрида Кало хэрхэн хувцаслаж байсныг харуулах бус харин яагаад зураач бүсгүй ийм стилийг сонгосныг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх зорилготой аж. "Түүний гаднах төрх загварлаг бус байсан. Түүний жишээн дээр бид тухайн үеийн эмэгтэйчүүд хэрхэн хувцаслаж байсныг дүгнэхийг хичээсэн юм. Гэхдээ Фридагийн зургуудыг харахад тэрээр өөртэйгөө ижил нийгмийн давхаргад хамрагдах эмэгтэйчүүд болон ер нь л бусад Мексик бүсгүйчүүдээс эрс ялгарч байсан нь тодорхой болно. Кало үргэлж өөрийнхөөрөө байж ирсэн" хэмээн Клэр Уилкокс ярилаа.

Үзэсгэлэнгийн төгсгөлд шилэн капсул дотор Фрида Калогийн өмсөж байсан янз бүрийн даашинзуудыг хийсэн байгаа нь харагдах бөгөөд үүний эсрэг талын ханан дээр уран бүтээлч бүсгүй эдгээр хувцаснуудыг өмсөн авахуулсан зургууд өлгөөтэй байна.

"Frida Kahlo: Making Her Self Up" үзэсгэлэн Виктория ба Альбертын музейд 2018 оны арваннэгдүгээр сарын 4 хүртэл олон нийтэд нээлттэй байх болно.

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 1)

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 2)

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 3)

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 4)

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 5)

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 6)Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 7)

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 8)Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 9)

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 10)

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 11)

Дотроос нь харцгаая: Виктория ба Альбертын музей дахь Фрида Калогийн үзэсгэлэн (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх