Хайх

Энди Уорхолын сүүлийн бүтээлүүдийг Эшмолын музейд дэлгэнэ

Энди Уорхолын сүүлийн бүтээлүүдийг Эшмолын музейд дэлгэнэ

Ховор бас танил бус

Text: Б.Амина


Зураг:

Энди Уорхол амьдралынхаа сүүлийн жилүүдэд бүтээсэн, олны өмнө дэлгээгүй 100 гаруй бүтээлийг Урлаг, археологийн Эшмоловын музей дэлгэхээр боллоо

Энди Уорхолын бүтээлүүдийн стиль бүгдэд танил байж бас бүгд л түүний зургуудыг нэг ч удаа болов харсан байдаг. Харин Оксфорд дахь Эшмолын музейн харгалзагч олныг гайхшруулахаар шийджээ. Энэхүү урлаг, археологийн эртний музейд хоёрдугаар сарын 4-нөөс "Hall Collection" болон Питтсбург дэх Энди Уорхолын музейд хадгалагдаж буй бүтээлүүдийг дэлгэх аж.

Үзэсгэлэнд Уорхолын сүүлчийн бүтээлүүд болох 1981 оны Йозеф Бойсын хөрөг зураг, 1985 оны Be a Somebody with a Body гэх нэртэй зурагт хуудас болон 1985-1986 оны Heaven and Hell are Just One Breath Away зэрэг зургуудыг үзэж болох аж.

Энди Уорхолын сүүлийн бүтээлүүдийг Эшмолын музейд дэлгэнэ (фото 1)Энди Уорхолын сүүлийн бүтээлүүдийг Эшмолын музейд дэлгэнэ (фото 2)

цааш үзэх