Хайх

Google-ийн тусламжтайгаар Венецийн Биенналед виртуал аялал хийж болно

Google-ийн тусламжтайгаар Венецийн Биенналед виртуал аялал хийж болно

4000 бүтээл

Text: Б.Амина


Зураг:

Google томоохон ажил зохион байгуулан одоо Венецид болж буй 56 дах удаагийн орчин үеийн урлагийн Биенналийн 80 асрыг зураглалд оруулжээ

Одоо заавал Венец рүү явж 56 дах удаагийн орчин үеийн урлагийн Биенналегийн 4000 бүтээлийг үзэх хэрэггүй боллоо. Харин Google урлагийн академийн сайт руу ороход л хангалттай.

Сайтан дээр үзэсгэлэнгийн цахим танилцуулга болон бүх асарыг 360 хэм тойрон харуулсан зураг оржээ. Мөн маш хялбар хайлтын систем нь танд уран бүтээлч, он, уран бүтээлчийн техник болон бүтээлийг туурвисан газар зэргээр хайлт хийх боломжийг олгож байгаа юм.

Хэрвээ танд энэхүү виртуал аялал хангалтгүй санагдаж байвал Жардинид арваннэгдүгээр сарын 22-н хүртэл үргэлжлэх үзэсгэлэнг өөрийн биеэр очиж үзэх боломжтой.

 

цааш үзэх