Хайх

"Мэдлэгийн сүм" буюу дэлхийн хамгийн аугаа номын сангууд

Мэдлэг, урлаг, уран баримлын төгс нэгдлүүд

Text: Бюро 24/7

Урлаг, соёлын сэдэвтэй номуудаараа алдартай Тaschen хэвлэлийн газар ээлжит цувралдаа Италийн гэрэл зурагчин Массимо Листритэй хамтран, дэлхийн хамгийн агуа номын сангуудын гэрэл зураг, түүхийг багтаасан The World's Most Beautiful Libraries номоо худалдаанд гаргалаа. Энэхүү номонд дундад зууны үеэс эхлээд 19-р зууны хооронд байгуулагдсан институт, сүмийн уншлагын танхим гээд уран хийцээрээ ялгарах бүхий л номын сангууд багтжээ.

Рококо, барокко, сонгодог хийцээр баригдсан эдгээр номын сан бүр өөрсдийн түүхтэй агаад түүхэн номын сангууд хүн төрөлхтөн хэзээд мэдлэг, танин мэдэхүйд тэмүүлсээр ирснийг илтгэх ажээ. Ингээд The World's Most Beautiful Libraries номонд багтсан номын сангуудын зураг, түүхийн хэсгээс танилцацгаая.

Дэлхийн хамгийн том Католик номын сан - Австри улс, Адмонт хот"Мэдлэгийн сүм" буюу дэлхийн хамгийн аугаа номын сангууд (фото 1)Бароккогийн сүүл үед Австрийн уран барималч Жосеф Хуберийн удирдлага дор 1776 онд баригдаж дууссан Католик номын сан 70 метр урт, 14 метр өргөн, 11 метрийн өндөртэй бөгөөд гурван том танхимаас бүрдэнэ. Таазан дээрхи фреска зургуудыг уран зураач Бартоломео Альтомонте зурсан бөгөөд хүн төрөлхтний шинжлэх ухаан, мэдлэгт тэмүүлэх хүслийг илэрхийлжээ. Уг номын санд Библи, шинжлэх ухааны ном, уран зохиолууд хадгалагддаг байна.

Жуаннын номын сан - Португал улс, Коимбра хот

"Мэдлэгийн сүм" буюу дэлхийн хамгийн аугаа номын сангууд (фото 2)

1717-1728 оны үед баригдаж дууссан Жуаннын номын сан дотоод засал тансаг хийц, уран баримлаараа алдартай. Дэлхий дээр хоёр номын сан номоо шавжнаас хамгаалах зорилгоор дотор нь сарьсан багваахай байлгадаг бөгөөд нэг нь Жуаннын номын сан юм.

Санкт-Галлений номын сан - Швейцар ус, Санкт-Галлен хот

"Мэдлэгийн сүм" буюу дэлхийн хамгийн аугаа номын сангууд (фото 3)

Швейцарын хамгийн эртний номын санд тооцогдох Санкт-Галлений номын сан нь дэлхий дахинаа номын цуглуулгаараа алдартай бөгөөд хамгийн томоохон шашны номын санд тооцогддог. 18-р зууны дунд үед баригдсан энэхүү номын сан нь рококо, барокко уран барилгын хэв маягаараа алдартай.

Мафра ордны номын сан- Португал улс, Мафра хот

"Мэдлэгийн сүм" буюу дэлхийн хамгийн аугаа номын сангууд (фото 4)

18-р зуунд Португалын V Жоа хааны хүсэлтээр барьсан Мафра ордны номын санг барокко уран барилгын гол төлөөллөөр нэрлэж болно. Энэхүү номын санд 14-19 дүгээр зууны үед хэвлэгдсэн 30,000 гаруй арьсан хавтас бүхий ховор номууд байдаг ажээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх