Хайх

Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Сэтгэлгээний ялгаа

Text: Ж.Чинбат


Эхлээд Монголд, дараа нь Японд гарах хоёр орны зураачдын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ. Эндээс орчин үеийн чиг хандлагын талаар тэд юу санал болгосныг үзээрэй

Орчин үеийн урлаг гэхээр заавал бүгд контемпорари эсвэл модерн зураг байх албагүй ажээ. Үүнд реалист, абстракт, байгалийн бас натюрмут зургууд ч багтаж болохыг Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэн харуулжээ. Монголын урчуудын эвлэлийн хороотой хамтран Япон улсын Канагава мужийн УЭХ-ны зураачид хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан юм.


Японы талаас 31, Монголоос 62 бүтээл оролцсон энэ үзэсгэлэн ирэх арванхоёрдугаар сард Япон улсад бас гарах болно. Та энд зочлон ирвэл До.Болдын нэрийн хуудас болсон зургийн шинэ хувилбар болох "Фүжи уул ба Хокусай" бүтээлийг үзэж, Ч.Болдбаатарын эмоциор илэрхийлсэн бичилттэй, "Memory of Bene X" гэх  абстракт зургийн мөнгөлөг өнгөний урсацыг таашаан ажиглахаас гадна олон шинэ, үл таних зураачдын хэв маяг, арга ажиллагаатай танилцах болно. Залуу уран бүтээлчдээс ДУИС-ын оюутан Ж.Энхчимэгийн "On the Bus" гэх сонирхолтой дүрслэлтэй цаас, бэхээр зурсан ажлыг сонирхоорой. 

Хамтарсан үзэсгэлэнд сэдвийн хувьд чөлөөтэй, дандаа орчин үеийн арга барил, шийдэлтэй бүтээлүүд дэлгэсэн байна. 

Хоёр орны уран бүтээлчдийн зургууд үзэсгэлэнгийн танхимын урд, хойд ханаар ялгаран эгнэсэн байх ба манай зураачид голчлон сүүлийн үед зурсан зургуудаа илгээсэн байлаа.
Ингээд тус үзэсгэлэнгээс сонирхож болох зарим зургуудтай танилцана уу.
Дашрамд дурдахад есдүгээр сарын 11 хүртэл гарах энэхүү үзэсгэлэнгээс монгол зураачдын 30-40 бүтээл ирэх арванхоёрдугаар сард Япон улсад толилуулагдах болно.

цааш үзэх