Хайх

“Olivier Awards 2017”: Харри Поттерын жүжиг есөн шагнал хүртлээ

“Olivier Awards 2017”: Харри Поттерын жүжиг есөн шагнал хүртлээ

“Harry Potter and the Cursed Child”

Text: Г.Тэмүүлэн


Театрын урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох Лоуренс Оливьегийн нэрэмжит шагнал гардуулах ёслолоос “Harry Potter and the Cursed Child” жүжиг нийт есөн шагнал хүртжээ

Өчигдөр Лондон хотын "Royal Albert Hall" концертын танхимд "Olivier Awards 2017" театрын шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ үдэш Жоан Роулинг, Жек Торн нарын хамтран бичсэн "Harry Potter and the Cursed Child" жүжиг нийт 11 төрөлд нэр дэвшсэнээс "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг шинэ жүжиг", "Шилдэг найруулагч" зэрэг нийт есөн шагналын эзэн болж шинэ дээд амжилт тогтоолоо. Лоуренс Оливьегийн нэрэмжит уг ёслолын түүхэнд өмнө нь "Matilda", "The Curious Incident of the Dog In the Night Time" зэрэг бүтээлүүд тус бүрдээ долоон шагнал хүртэж дээд амжилт тогтоож байжээ.

Мөн Лоуренс Оливьегийн нэрэмжит шагнал гардуулах ёслолоос Английн дуучин, жүжигчин Билли Пайпер "Yerma" жүжгээр "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр шалгарсан бол Тим Минчиний "Groundhog Day" жүжиг "Шилдэг шинэ мюзикл" шагналыг хүртсэн юм.

"Olivier Awards 2017" наадмын нэр дэвшигчид болон ялагчдын бүрэн жагсаалтыг эндээс үзээрэй.

 

 

цааш үзэх