Хайх

Парис дахь Пикассогийн урланг хүн бүхэн үзэж болно

Парис дахь Пикассогийн урланг хүн бүхэн үзэж болно

Grand Augustins гудамж дахь


Зураг:

Пикассогийн шүтэн бишрэгчдэд нэгэн сайхан мэдээ дуулгахад түүний Hotel De Savoie байшинд байрлаж байсан урлан олон нийтэд нээлттэй болжээ. Пикассо яг энд “Guernica”-г бүтээсэн билээ

Парисын Grand Augustins гудамж дахь Долоодугаар байшин бол анхаарал татахуйц барилга юм. Одоо Hotel De Savoie байдаг энэ байшинд өмнө нь Пабло Пикассогийн алдарт урлан байлаа. Энд зураач олон бүтээлээ туурвиснаас алдарт "Guernica" бүтээгдсэн түүхтэй. Испанийн жижиг хот "Guernica"-г бөмбөгдсөний эсрэг Пикассогийн хариу болгон зурсан зураг гэж бид мэдэх билээ. Зургийг 1937 онд Испани улсын засгийн газрын захиалгаар бүтээсэн ба сүүлд нь албаныхан энэхүү бүтээлээ Парис дахь олон улсын үзэсгэлэн дээр толилуулсан байдаг. Агуу зураачийн урланд хүмүүс нэвьтрэх эрхийг нээсэн "Майа Видмайер-Пикассогийн Урлах эрдэмийн боловсролын сан" нь тэнд зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэх юм байна. Одоогоор урланг нөхөн сэргээх ажлыг хариуцах байгууллагатай тэд гэрээ хэлэлцээрүүд хийж байгаа аж.

Пикассо орчин үеийн урлагт томоос том нөлөө үлдээсэн билээ. Саяхан гэхэд дуучин Мадонна алдарт кубист зураачтай өөрийгөө харьцуулж, бусад агуу хүмүүстэй өөрийн биеэ нэг түвшинд аваачиж сонжих дуртай гэдгээ илэрхийлжээ. "Пикассо үхэн үхтлээ зурсаар байсан. Яагаад? Миний бодлоор тэр урамшиж байсан байх. Амьдрал түүнд урам өгдөг учраас өөрийгөө илэрхийлэхээ зогсоогоогүй. Би бас яг үүнийг мэдэрдэг" гэж Мадонна ярьсан байдаг.

Парис дахь Пикассогийн урланг хүн бүхэн үзэж болно (фото 1)

Парис дахь Пикассогийн урланг хүн бүхэн үзэж болно (фото 2)

цааш үзэх