Хайх

Такаши Мураками, Виржил Абло нар хамтарсан үзэсгэлэн гаргана

Лондон хотод

Такаши Мураками, Виржил Абло нар хамтарсан үзэсгэлэн гаргана

Text: Бюро 24/7

Японы алдарт контемпорари уран бүтээлч Такаши Мураками ба Off-White брэндийн үүсгэн байгуулагч Виржил Абло нар хамтарч "Future History" (Ирээдүйн түүх) нэртэй үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Тэдний хамтарсан үзэсгэлэн Лондон дахь Гагосян галерейд 2018 оны хоёрдугаар сарын 26-нд нээгдэнэ гэдгийг Dazed сэтгүүл мэдээллэжээ. "Future History" үзэсгэлэн нь цаг хугацаа ба орон зайн сэдэвтэй байх бөгөөд Такаши Муракамигийн алдарт хэв маяг ба Виржил Аблогийн нэрийн хуудас болсон график дүрсүүдийг хослуулсан уран баримал, уран зураг болон бусад бүтээлүүдийг танилцуулах юм.

"Бид хамгийн шинэлэг зүйлсийг харахыг хүсч байна. Бид хэсэг зуур ч болов ирээдүйг харахыг хүсч байгаа. Харсан зүйлээ ойлгоогүй байсан ч хамаагүй, бид үүнд хүрч чадсан. Үүнийг л бид урлаг гэж нэрлээд байгаа юм" гэж Мураками шинэ үзэсгэлэнгийнхээ талаар ярьжээ.

Уран бүтээлчид "Future History" үзэсгэлэнг гаргахаар Токио дахь Такаши Муракамигийн урланд ажилласан байна.

 

 

Энэхүү үзэсгэлэнгийн үзмэрүүд дунд "Life Itself" нэртэй цэцгэн баримал, Италийн уран барималч Жованни Лоренцо Бернинигийн 1623 онд бүтээсэн хөрөг зургийн шинэчилсэн хувилбар болох "Glance Past The Future" гэх зурагт хуудас багтжээ.

"Future History" бол тэдний хамтарч байгаа анхны төсөл биш юм. Тодруулбал 2017 онд Виржил Абло Такаши Муракамигийн "Signboard" (1992-2007) төслөөс сэдэвлэсэн футболкны цуглуулга танилцуулж байсан юм.

"Future History" үзэсгэлэн 2017 оны хоёрдугаар сарын 26-аас дөрөвдүгээр сарын 7-н хүртэл үргэлжилнэ.

Такаши Мураками, Виржил Абло нар хамтарсан үзэсгэлэн гаргана (фото 1)

Такаши Мураками, Виржил Абло нар хамтарсан үзэсгэлэн гаргана (фото 2)Такаши Мураками, Виржил Абло нар хамтарсан үзэсгэлэн гаргана (фото 3)Такаши Мураками, Виржил Абло нар хамтарсан үзэсгэлэн гаргана (фото 4)

  • Зураг:
Цааш үзэх