Хайх

Ватиканы музей Энди Уорхолд зориулсан маш том үзэсгэлэн дэлгэнэ

Ватиканы музей Энди Уорхолд зориулсан маш том үзэсгэлэн дэлгэнэ

Орчин үеийн урлаг ба шашны хослол

Text: Buro.Mongolia


Зураг:

Поп арт хөдөлгөөний томоохон төлөөлөгчдийн нэг, зураач, гэрэл зурагчин Энди Уорхолын уран бүтээлийг Ватиканы музей дэлгэхээр болсныг The Art Newspaper мэдээллэж байна. Одоогийн байдлаар Ватиканчууд 2019 онд алдарт уран бүтээлчийн үзэсгэлэнг эх орондоо авчрахаар Питтсбург дахь Энди Уорхолын музейтэй сүүлийн шатны хэлэлцээрээ хийж байгаа аж.

Үзэсгэлэнд Энди Уорхолын шашны сэдэвтэй бүтээлүүд дэлгэгдэх болно. Жишээ нь Леонардо Да Винчигийн "The Last Supper" буюу "Сүүлчийн оройн зоог" гэх домогт уран зургаас санаа авсан Энди Уорхолын ижил нэртэй зураг (1986), "Memento Mori" (Латинаар хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ санаж яв гэсэн утгатай) гэх үгнээс сэдэвлэсэн гавлын ястай бүтээлүүдийг Ватиканы музей олон нийтэд танилцуулахаар болжээ.

Ватиканы музей Энди Уорхолд зориулсан маш том үзэсгэлэн дэлгэнэ (фото 1)

"Бид уран бүтээлчийн оюунлаг талыг олж нээхийг зорьж байгаа. Мөн бидний хувьд орчин үеийн урлагтай холбоотой байх нь маш чухал. Өнөөдөр бид дүрслэлийн ертөнцөд амьдарч байна. Тиймээс сүм ч мөн үүний нэг хэсэг байх ёстой" гэж Ватиканы музейн захирал Барбара Жатта мэдэгдлээ.

Энди Уорхол хамгийн сүүлд 1980 онд Ром хотод II Иоханн Паул пап ламтай уулзаж байжээ.

цааш үзэх