Хайх

М.Тэмүүжиний \"Trochilli\" нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

М.Тэмүүжиний "Trochilli" нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Поп арт

Text: Ж.Чинбат


Урлагтай өөр өнцгөөс танилцах боломж олгох шинэ, сонирхолтой үзэсгэлэн өнөөдөр Q арт галерейд гарна. "Trochili" гэх нэртэй энэхүү үзэсгэлэн нь зураач, иллюстратор М.Тэмүүжингийн бие даасан хоёр дах үзэсгэлэн бөгөөд технологийн ертөнцөөс сэдэвлэсэн 50 гаруй зураг дэлгэгдэх болно. Орчин үеийн технологийн хөгжлийг тэрээр соёл, уламжлал болон хүмүүсийн энгийн амьдрал дээрх олон зүйлс дээр тусган үзүүлэх гэж хичээсэн байна. Хамгийн гол нь түүний бүтээлүүд технологийг хар бараан талаас нь харуулсан зүйлгүй, өөрт харагдаж буй өнцгөөс өвөрмөц, шинэлэг байдлаар дүрсэлжээ.

М.Тэмүүжин өмнө нь поп арт зургуудаараа бие даасан үзэсгэлэн гаргаж, хүмүүсийн мэдрэмжийг чөлөөлөх, сэтгэлгээний өөр өнгө, өнцгийг харуулах бүтээлүүд дэлгэж байсан юм. Тэгвэл энэ удаа М.Тэмүүжин өнгөний илүү энгийн шийдлүүдийг цуглуулж, харин нарийн чимэглэл их орсон ажиллагаагаар чимсэн бүтээлүүдээ үзэгчдийн өмнө дэлгэхээр зэхжээ. Энэхүү үзэсгэлэнг нэрлэсэн "Trochili" гэх үг нь цэцгийн шүүсээр хооллодог урт хошуутай шувууны нэрийн товчлол юм байна. Үзэсгэлэн Q арт галерейд тавдугаар сарын 18-27-ны хооронд үзэгчдийн хүртээл болно.

М.Тэмүүжиний "Trochilli" нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ (фото 1)

цааш үзэх