Хайх

Elixir Coffee & Wine Bar-т зураач Б.Отгонтүвдэн үзэсгэлэн гаргаж, уран зураг зурлаа

Elixir Coffee & Wine Bar-т зураач Б.Отгонтүвдэн үзэсгэлэн гаргаж, уран зураг зурлаа

Сайн үйлсийн төлөө

Text: Ж.Чинбат


Улаанбаатар хотын зүрхэн төвд байрлах Elixir Coffee & Wine Bar-т өчигдөр орой зураач Б.Отгонтүвдэн өөрийн шилдэг бүтээлүүдээ хүндэт зочдод тусгайлан танилцуулсан арга хэмжээ боллоо. Энэхүү үдшийг Elixir Coffee & Wine Bar-ын хамт олон санаачлан зохион байгуулсан юм. Тэд өмнө нь мөн Монгол Улсын төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимиддоржийг Венецийн Биеннальд оролцох гэж байгааг нь дэмжсэн үзэсгэлэн зохион байгуулсан удаатай. 

Elixir Coffee & Wine Bar-т зураач Б.Отгонтүвдэн үзэсгэлэн гаргаж, уран зураг зурлаа (фото 1)

Өчигдөр орой болсон зураач Б.Отгонтүвдэнгийн үзэсгэлэнд түүний Санкт-Петербург хотноо, И.Е.Репиний академид суралцаж, багшилж байхдаа зурсан шилдэг зургууд нь дэлгэгдсэнээс гадна эх орондоо ирснээсээ хойш туурвисан шинэхэн бүтээлүүд нь тавигдлаа. Зураач Б.Отгонтүвдэн энэ үдэш урилгаар ирсэн хүндэт зочдод өөрийн бүтээлээ хэрхэн зурж, юу дүрсэлснээ биечлэн танилцуулсан. Тэрээр мөн үзэсгэлэнгийн үеэр натюрморт зурж, академик зураачид хэрхэн уран бүтээлээ туурвидгыг ирсэн зочдод үзүүлсэн юм. Өнгөний тоглолт хийж бүтээсэн тэрхүү цэцгийн зургийг энэ үдэш дуудлага худалдаанд оруулсан ба орлогыг нь сайн үйлсэд хандивлахаар болсон байна. 

Энэ үдэш хүрэлцэн ирсэн зочид тав тухтай орчинд, монголын шилдэг уран бүтээлчийн зургуудыг үзэн сонирхож, худалдан авах боломж гаргаж өгсөн Elixir Coffee & Wine Bar-ын хамт олонд талархсанаа илэрхийлж байлаа. 

Elixir Coffee & Wine Bar-т зураач Б.Отгонтүвдэн үзэсгэлэн гаргаж, уран зураг зурлаа (фото 2)

цааш үзэх