Хайх

Бат бөх найз нөхөрлөл: Dior by Avedon ном

Бат бөх найз нөхөрлөл: Dior by Avedon ном

Dior домогт зурагчны нүдээр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Аравдугаар сарын эцсээр Rizzoli хэвлэлийн газар Dior by Avedon гэх альбом хэлбэрийн ном гаргана. Энэхүү номноос Dior ордон болон зурагчин Ричард Аведон нарын олон жилийн нөхөрлөлийн түүхийг харж болно

Кристиан Диор загварын домог болсон шиг Ричард Аведон ч бас аль эрт дээр үед гэрэл зургийн домог болсон хүн юм. 1947 онд Диор анхнынхаа Haute Couture цуглуулгыг танилцуулах гэж байх үеэр Аведон Парист анх очиж таарч байсан юм. Ингээд л олон жилийн турш үргэлжилсэн нөхөрлөлийн түүх эхэлжээ. Зурагчин Dior-ын цуглуулгуудыг үргэлж маш өөр нүдээр харж ирсэн. Тэр улирал бүр New Look стилийн онцлогийг уран бүтээлдээ шинээр гаргадаг байсан онцлогтой. Түүний дуранд Твигги эсвэл Верушка гэх 1960, 70-аад онуудын чөлөөт хэв маягийн бэлэг тэмдэг болсон бүсгүйчүүд, мөн Довима гэх 1950-аад оны алдартай бүсгүй өртөж байсан. Юутай ч шинэ номонд Ричард Аведоны урьд өмнө дэлгэгдэж байгаагүй олон зургууд багтсан гэнэ.

Номны борлуулалт аравдугаар сарын 27-ноос эхэлнэ.

Бат бөх найз нөхөрлөл: Dior by Avedon ном (фото 1)Бат бөх найз нөхөрлөл: Dior by Avedon ном (фото 2)Бат бөх найз нөхөрлөл: Dior by Avedon ном (фото 3)Бат бөх найз нөхөрлөл: Dior by Avedon ном (фото 4)

цааш үзэх