Хайх

Батлагдсан: Ном уншдаг хүмүүс илүү эелдэг, бусдыг ойлгох чадвартай байдаг

Батлагдсан: Ном уншдаг хүмүүс илүү эелдэг, бусдыг ойлгох чадвартай байдаг

Харин ямар төрлийн ном унших вэ?

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Чөлөөт цагаараа ном унших нь стресс тайлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг болох нь аль хэдийнээ судалгаагаар батлагдсан. Тэгвэл одоо ном уншдаг хүмүүс илүү эелдэг зан ааштай байдгийг Их Британийн Кингстоны их сургуулийн судлаачид баталжээ.

Судлаачид нийт 123 хүнийг судалгаанд хамруулж, тэднээс чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх дуртайг тодруулсан байна. Энэхүү судалгааны үр дүнд телевиз үздэг хүмүүстэй харьцуулбал, номонд дурлагсад илүү эелдэг зан чанартай байдаг нь тогтоогдсон юм. Харин телевиз үзэх дуртай хүмүүс бусдын үзэл бодлыг ойлгох чадвар харьцангуй сул, мөн найрсаг зан чанарын хувьд арай дутмаг байжээ.

Гэхдээ судлаачдын үзэж буйгаар найрсаг зан чанартай байх нь тухайн хүний ямар төрлийн ном уншдагаас хамаардаг гэнэ. Жишээ нь уран зохиолын номонд дурлагсад илүү эелдэг зан чанартай байсан бол, утга уянгын ба романтик зохиол уншдаг хүмүүсийн бусдад санаа тавих чадвар нь өндөр байжээ. Мөн инээдмийн зохиол унших дуртай хүмүүс бусдыг илүү ойлгодог бол, авангард зохиол сонирхдог хүмүүс нөхцөл байдлыг олон өнцгөөс харах чадвартай байдаг аж.

"Уран зохиолын ном унших нь бусдыг ойлгох чадварыг нэмэгдүүлдэг. Харин бусдыг ойлгох чадвар нь эелдэг, найрсаг хүний гол түлхүүр зан чанар юм" хэмээн судлаачид Их Британийн сэтгэлзүйн нийгэмлэгийн чуулган дээр мэдэгджээ.

 

 

цааш үзэх