Хайх

Билл Гейтс өөрийн дуртай таван номоо танд санал болголоо

2016 оны онцлох номууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс энэ онд өөрийн хамгийн шимтэн уншсан таван номоо танилцуулсан видео бичлэг гаргажээ

Хүүхэд байхаасаа л ном унших дуртай байсан Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс багадаа "Дэлхийн нэвтэрхий толь" цувралыг цагаан толгойн үсгийн дарааллаар бүгдийг нь уншсан байсан гэдэг. Мэдээж мөн өөр олон төрлийн номыг тэрээр шимтэн уншдаг байсан бөгөөд түүний эцэг эх нь "Оройн хоолны ширээн дээр ном байж болохгүй" гэсэн дүрэм хүртэл гаргаж байжээ. Тэрээр үнэхээр номын хорхойтон байсан бөгөөд дунджаар долоо хоногт нэг ном уншиж дуусгадаг, өөрийн дуртай номын талаар тэмдэглэл хөтөлдөг ба түүний дуртай бүх номыг gatesnotes.com хаягаар орж сонирхох боломжтой.

"Одоо ч гэсэн би шинэ сэдвийг ойлгож мэдэхийн тулд ном уншдаг хэвээрээ байгаа. Хэрвээ та Шинэ жилийн амралтаараа шинэ ном уншихаар сонирхож байгаа бол би танд энэ жил өөрийнхөө шимтэн уншсан номуудыг дэлгэлээ. Эдгээр номууд нь теннисний гуталнаас эхлээд манлайлал, геномикийн тухай өгүүлсэн олон сэдэвтэй бөгөөд бүгд маш сайн бичигдсэн номууд юм" хэмээн Билл Гейтс өөрийн блогтоо бичсэн байна.  

Утасны онол - Дэвид Фостер Уоллес 

Билл Гейтс өөрийн дуртай таван номоо танд санал болголоо (фото 1)

Энэ ном физиктэй ямар ч холбоогүй. Гэхдээ хэрэв та онгоц эсвэл галт тэргэнд номоо уншиж байвал гарчиг нь таныг ухаантай харагдуулна. String Theory бол теннисний тухай бичсэн Уоллесын таван шилдэг эссэний цуглуулга юм. Би энэ спортыг Microsoft-д байх үедээ орхисон ч одоо эргээд маш их хүсэл тэмүүлэлтэйгээр хичээллэж байгаа. Энэ номонд дуртай болоход заавал теннис тоглодог эсвэл бүр үздэг байх ч албагүй. Рожер Федерер теннисний цохиураа эзэмшдэг шиг Уоллес маш чадварлагаар үзгээ эзэмшдэг байсан юм. Яг л түүний бусад бүтээлүүдтэй адил энэ удаад ч тэр яг л төмөр халбага нугалж байгаа мэт маш гайхалтай аргаар бичиж чадсан.

 

Shoe Dog, by Phil Knight

Билл Гейтс өөрийн дуртай таван номоо танд санал болголоо (фото 2)

Nike брэндийн үүсгэн байгуулагчийн энэхүү дурсамж нь цадиггүй, эрсдэлтэй, алдаа, дутагдалтай гээд бизнесийн амжилтын замнал хэрхэн харагддагийг маш бодитоор үзүүлсэн. Би энэ хэдэн жилийн хугацаанд Найттай хэд, хэдэн удаа уулзаж байсан. Тэр маш эелдэг, гэхдээ түүнийг таньж мэдэхэд нэлээд бэрхшээлтэй. Энэ номонд Найт CEO хувиар өөрийгөө нээдэг. Миний бодлоор Найт уншигчдад ямар нэг зүйлийг заах гэж хичээгээгүй. Үүний оронд тэр илүү дээр зүйлийг хэрэгжүүлсэн. Тэр өөрийн түүхийг аль болох бодитоор өгүүлсэн. Энэ бол маш гайхалтай түүх.

 

The Gene, by Siddhartha Mukherjee

Билл Гейтс өөрийн дуртай таван номоо танд санал болголоо (фото 3)

Өвчтөнг эмчилж, анагаахын оюутнуудад хичээл зааж, судалгааны ажил хийж чаддаг эмч нарыг "Гурван аюул" гэж нэрлэх нь бий. Колумбийн Их Сургуулийн профессор Мукержи энэ бүгдийг чаддаг. Дээрээс нь Мукержи Пулитцерийн шагналт зохиолч учраас түүнийг "Дөрвөн аюул" гэж нэрлэж болно. Тэрээр өөрийнхөө сүүлийн номонд биднийг генийн шинжлэх ухааны өнгөрсөн, одоо ба ирээдүй рүү хөтөлж, сүүлийн үеийн агуу генийн технологи маш том ёс зүйн асуултуудыг хөндөж байгаад анхаарлаа хандуулсан юм. Мукержи энэ номыг тухайн сэдвийн талаар ойлголтгүй уншигчдад зориулж бичсэн. Яагаад гэвэл шинэ генийн технологи олон аргаар бидэнд маш гүн нөлөөлөх зааг дээрээ байгаа гэдгийг тэр мэддэг.

The Myth of the Strong Leader, by Archie Brown

Билл Гейтс өөрийн дуртай таван номоо танд санал болголоо (фото 4)

Энэ жилийн сонгуулийн ширүүн тулаан намайг Оксфордын Их Сургуулийн эрдэмтний 2014 онд бичсэн номыг уншихад хүргэсэн юм. Арчи Браун сайн, муу ба бохир улс төрийн удирдлагыг 50 гаруй жил судалсан. Түүх ба хүмүүнлэгийн салбарт хамгийн том хувь нэмрийг оруулсан удирдагчид ерөнхийдөө бидний мэддэг "Хүчирхэг удирдагчид" биш байдгийг Браун харуулахыг хичээсэн. Харин тэд бол хамтарч ажиллаж, төлөөлж, тохиролцож чаддаг, ганц хүн бүх асуултын хариултыг олж эсвэл мэдэх боломжгүй гэдгийг ухаардаг хүмүүс байдаг. Браун өөрийнх нь бичсэн ном 2016 онд ийм их шуугиан тарьсан бүтээл болохыг төсөөлөөчгүй дээ.

Honorable mention: The Grid, by Gretchen Bakke

Билл Гейтс өөрийн дуртай таван номоо танд санал болголоо (фото 5)

Энэ ном бол хуучирч буй цахилгаан сүлжээний тухай юм. Орчлонгийн асуудлыг хөндсөн нь үнэхээр гайхалтай. Яг л миний дуртай төрөл. Ахлах сургуульд байхдаа би хамгийн анх Northwest-ийн цахилгаан шугам сүлжээг хянадаг байгууллагад программ бичдэг байсан. Тиймээс энэ нь уг сэдвийг гайхалтай гэж бодож байгаа бас нэг шалтгаан юм. Гэсэн ч хэрэв та залгуурт цахилгаан хэрхэн хүрдэг тухай огт боддоггүй байсан ч энэ ном таныг цахилгаан сүлжээ бол орчин үеийн ертөнц дэх инженерийн гайхамшиг гэдэгт итгүүлэх болно. Мөн яагаад сүлжээг орчин үеийн болгох нь маш түвэгтэй бөгөөд бид ирээдүйд цэвэр эрчим хүч бүтээхэд яагаад чухал вэ гэдгийг та энэ номоос олж харна гэж би бодож байна

цааш үзэх